ДОХ-ын халдвартай 774 хүн бий гэсэн судалгаа гарчээ
2014 оны 11 сарын 27
Жил бүрийн ХДХВ/ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр арванхоёрдугаар сарын 01-нд тохиодог билээ. Манай улсад албан ёсоор бүртгэгдсэн 179 хүн эл өвчний халдвар тээснээс 23 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэдгээр хүмүүс өвчлөлийн хүнд шатандаа орчихсон үедээ оношлуулан эмчилгээ хийлгэж, зарим нь эмчилгээ авч чадалгүй нас баржээ.
Харин дээрхи 179 хүний ард 774 хүн ДОХ-ын халдвартай байж магадгүй гэсэн судалгааг ХӨСҮТ-ийн эмч нар гаргасан гэнэ. Тэдгээр хүмүүс хаана явна, өвчнөө мэдэлгүй тарааж байх вий гэсний үүднээс яаралтай тандалт, судалгаа явуулах, вирүсын халдвар тээсэн хүмүүсийн хавьтагч нарыг олж тогтоох ажлыг байнга хийж байна гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12852
0 эможи