“Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” үндэсний зөвлөгөөн болж байна
“Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт үндэсний зөвлөлгөөн өчигдөр Сүнжин гранд зочид буудалд эхэллээ. “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт зөвлөгөөн нь 11 сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Зөвлөлгөөнийг ЭМЯ, ДОХ, сүрьеэтэй тэмцэх “Глобаль” сан, ДЭМБ, ХӨСҮТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. Зөвлөлгөөнд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, Хорих 429 дүгээр анги, “Энэрэл” эмнэлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 175 төлөөлөгч оролцож байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгээр хүүхэд залуус өвчлөх нь ихэссэн нь эмч мэргэжилтнүүдийг санааг зовоож байгаа юм. Сүрьеэтэй тэнцэх алба анх 1924 онд байгуулагдсанаас эхлэн 90 жилийн туршид сүрьеэ өвчинтэй тэнцсэн хэдий ч уг өвчин эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байна. Сүрьеэгийн нийт шинэ тохиолдол 2014 оны эхний 9 сарын байдлаар 3333, уушгины түрхэц эерэг шинэ сүрьеэ 1438 бүртгэгдсэн ба бүртгэгдсэн сүрьеэгийн нийт шинэ тохиолдын 60 хувийг уушгины сүрьеэ, 39,3 хувийг уушгины бус сүрьеэ эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлыг насаар нь авч үзвэл 16-44 насныхан 68,7 хувийг эзэлж, эрэгтэйчүүдийн 55,4 хувь, эмэгтэйчүүдийн 44,6 хувийг сүрьеэгийн өвчлөл эзэлж байна. Энэхүү “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт үндэсний зөвлөлгөөний гол зорилго нь сүрьеэгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэвшилтэт технологитой танилцуулах, түүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд үр ашигтай ашиглах, нотолгоонд суурилсан тандалт судалгаа явуулах, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд оруулж, идэвхитэй хяналтыг сайжруулах, ЭМС-ийн 319 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар, ДЭМБ-ын зөвлөхүүдийн өгсөн удаа дараагийн зөвлөмжүүдийг танилцуулах, сүрьеэтэй тэнцэх сэргийлэх стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, интернетэд суурилсан сүрьеэгийн мэдээллийг тогтолцоог бэхжүүлэх, оношлогооны чадавхийг сайжруулахад чиглэгдэж байна. “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт үндэсний зөвлөлгөөнд аймаг, дүүрэг болон ХӨСҮТ-өөс мэдээлэл хийж илтгэл тавьлаа. ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг “ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт” илтгэлээ хэлэлцүүллээ. Тус илтгэлд “2014оны 10сарын байдлаар авч үзэхэд сүрьеэгийн нас баралт эрэгтэйчүүд 68,6%, эмэгтэйчүүд 31,4% байсан бөгөөд харьяалалаар нь авч үзвэл Улаанбаатар хотод 58 буюу 86,5% хөдөө, орон нутагт 9 буюу 13,5% нас баралттай байсан байна. Сүрьеэ өвчтөнтэй харилцах эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол нь 2010-2014 оны хооронд их эмч 1, бага эмч 2, сувилагч 6, асрагч 3, бусад ажилтан 1 тус тус сүрьеэгийн халдвар авныг судалгаараар гаргажээ.
Сүрьеэгийн Клиникийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл нь
Халдвар хяналтын арга хэмжээ:
-Мэдрэг сүрьеэгийн тасгууд байгалийн болон механик агааржуулалт хийх боломжгүй
-Эмнэлгийн ажилчдын хүрэлцээ хангалтгүй сувилагч нарын үйлчлүүлэгчидтэй харьцах хугацаа урт
-Сүрьеэгийн клиник зориулалтын бус байртай
-Халдвартай болон халдваргүй өвчтөнүүд нэг блок-д байрладаг
Хүний нөөцийн талаар:
-ЭМС-ын 2014 оны 47 тоот тушаалаар сүрьеэгийн эмч үндсэн нарийн мэргэшил эзэмшүүлэх сургалт нь төрөлжсөн мэргэшлийн сургалт болсон нь сүрьеэгийн эмч бэлтгэх сургалтын хугацаа 4,6-5 жил болж байна
-Эмч ажилчдын цалин бага халдвартай нөхцөл болон сүрьеэгийн нэмэгдэл хангалтгүй “
байдаг талаар ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг хэлж илтгэлээ хэлэлцүүллээ.