Ажлын хэсгийн хуралдаан боллоо
Улсын Онцгой Комиссын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тушаал, 2 дугаар албан даалгавар, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 45/25 дугаар зөвлөмжийн дагуу Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдаар ахлуулан байгуулсан.
Үүний дагуу Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой Комиссын ажлын хэсгийн ахлагч Н.Удвал Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд /2014.11.24/ Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар удирдав.
Тус хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Хил хамгаалалтын алба, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ярилцлаа.
Ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 12 дугаар сарын 03-ны өдөр Буянт-Ухаа хилийн боомт дээр Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургуулилтыг зохион байгуулахаар болсон байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар дээрх ажлыг зохион байгуулахад ажлын хэсгийн гишүүд санаачлагатай ажиллахыг онцлоод салбар бүр бэлтгэл ажлыг сайн хангахыг үүрэг болголоо.