Эрүүл мэндийн салбарт Хэн, Юу хэлэв?

2014 оны 11 сарын 28

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.11.14-2014.11.21/

 

ЭМЯ-ны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтан Д.Ганзориг: ЭМЯ чихэр, давс, өөх тос ихээр агуулсан хүнсний хэрэглээг багасгах зөвлөмж гаргана

Чихэр давс өөх тос тэр дундаа транс өөхний хүчил ихтэй хүнс нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг олон төрлийн судалгаа баталж байгаа. Яг энэ асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд уриалга гарган, дотоодын хүнс үйлдвэрлэгч компаниудад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чихэр давс өөх тосны хэмжээгээ багасгаач гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Өдрийн сонин 2014.11.19 №277 /4917/

 Хүүхдийн шүдний эмнэлэгийн захирал Г.Солонго: Хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхээс эмээх хэрэггүй болжээ Хүүхдэд зориулсан тоног төхөөрөмжүүд гэж байдаг л даа. Хүүхдийн анхаарал татах тод өнгөтэй мөн дэлгэцээр хүүхэлдэйн киногоо үзээд чихэвч зүүж өрмийн чимээ сонсохгүй шүдээ эмчлүүлж байна. Хүүхдийг заавал уйлуулж зовоож эмчлэх шаардлага байхгүй. Хүүхэд өвдөж уйлна гэхээс дотор эвгүйрхдэг. Зарим хүүхэд олон удаа шүдээ эмчлүүлээд хаширчихсан ирдэг. Гэхдээ манайд ирж байгаа хүүхдүүд эхлээд уйлж ирээд дараагийн удаа ирэхдээ харьцангүй тайван байдаг нь ажиглагдаж байгаа. Үндэсний шуудан 2014.11.21 224/2160/

СБД Хүүхдийн яаралтай түргэн тусламж ахлах эмч Н.Мөнхжаргал: Ханиадны адено, рена вирус нь бохир гараар дамжиж байна Манай хүүхдийн түргэн тусламж 0-15 насны хүүхдүүдэд үйлчилдэг. Нийт дуудлагын 45,9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн дуудлагаар энэ долоо хоногийн дуудлага 13 хувиар нэмэгдсэн. 1-5 насны хүүхдийн өвчлөлийн 82 хувийг ханиад эзэлж байна. Тэр дундаа 0-2 насны хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх нь их байна. Адено болон рено вирусаар халдварладаг ханиад их байна. 2014.11.21 224/2160/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12470
0 эможи
keyboard_arrow_up