Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад шалгалт хийжээ

2014 оны 11 сарын 21

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны үйл ажиллагааны  төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад Монгол Улсын “Нийгмийн даатгалын тухай”,”Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хууль  болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол, журмын биелэлтийг шалгасан. Шалгалтанд 2014 онд нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн гэрээ байгуулсан 124 эмийн сангаас 116 буюу 93.5% нь хамрагдсан.

 

 

DSC 1392

   

Эмийн сангууд нь эрүүл мэндийн даатгалтай иргэдэд нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр  Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2013 оны 28-р тогтоолд заасан эмийг хөнгөлөлттэй үнээр,  цаг тухайд нь өгч, төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж  байна. Тухайлбал: Багануур, Багахангай дүүргийн эмийн сангуудаас  эрүүл мэндийн даатгалтай иргэдэд эм олгохдоо хөнгөлөлт үзүүлэх эмийн үнийн дээд хязгаарт нь багтаан тогтоолд заасан үнээр үйлчилгээ үзүүлэн ажиллаж хэвшсэн байна.

Шалгалтаар “Нийгмийн даатгалын тухай”,” Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”  хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн. ҮҮнд: БГД-ийн Хаадын тун, ЭНТО, Эм Би Би Жей, Бейсан , БЗД-ийн Оригфарм , СБД-ийн Тавин-Ус, Монос, Лхадаш хайрхан , СХД-ийн “Хар хорин Евро фарма”, “Арцад фарма ” эмийн сангууд /10/ ажилтаны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод оногдох шимтгэлийг төлөөгүй нь“Нийгмийн даатгалын тухай”  хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх  заалт /хөдөлмөрийн хөлсний сан,  түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж,тогтоосон хугацаанд төлөх/,  мөн хуулийн  32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг зөрчсөн байна. Шалгалтанд хамрагдсан эмийн сангийн ихэнх хувь нь  эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх  134 төрлийн эмийн хангалт дутуу,эмийн үнийг дээд хязгаараас хэтрүүлэн тооцон олгосон, Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2011-ын 6 дугаар зүйлд заасан хүн хүчний хангамжтай байхаар зөвшөөрөл авсан боловч ихэнх эмийн сангуудад боловсон хүчний хангалт дутуу ажиллаж байна. 

Өрхийн эмнэлгийн эмч нар эмийг олон улсын нэршлээр нь бичээгүй, тамга тэмдэгийг бүрэн дарж баталгаажуулаагүй зэргээр жорыг “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2011” стандартын дагуу  хийж гүйцэтгээгүй байна. Хяналт шалгалтаар  илэрсэн зөрчилд16929.6 мянган төгрөгийн төлбөр, торгуулийн арга хэмжээ авч,  зөрчлийг арилгуулахаар 126 заалт бүхий 32  улсын /ахлах/ байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12458
0 эможи
keyboard_arrow_up