Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсээр байна
2014 оны 11 дүгээр сарын 10-наас 16-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 159,557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар их ажээ. 10.000 хүн амд 39.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.6, өмнөх оны мөн үеэс 6.6 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 72.814 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,336 (7.3%) нь томуу, томуу төст өвчинтэй байсан бөгөөд өмнөх 7 хоногоос 0.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар нэмэгджээ. Өвчлөл 10,000 хүн амд 43.3 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 1.8, өмнөх оны мөн үеэс 5.3 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд
Томуу, томуу төст өвчин, Улаанбаатар хотод