ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2014 оны 11 сарын 18

014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД: 

Нийслэлийн хэмжээнд Томуу, томуу төст өвчин ихсэж байна 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нийт 72,854 хүн хандсаны 5524 (7.6%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1.1 хувиар нэмэгджээ.

Дүүргээр авч үзвэл Багануур дүүрэгт 7.8 хувь, Багахангай дүүрэг 7.5 хувь, Баянгол дүүрэгт 2.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.8 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Хүүхдийн түргэн тусламжид 1825 дуудлага ирсний 764 тохиолдол буюу 41.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байна.

 Эх сурвалж: НЭМГ 

alt

ДЭЛХИЙ ДАХИНД: 

Мали улсад Эбола вируст халдвараар 5 хүн нас баржээ 

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад тус вируст халдвар бүртгэгдэж, 14479 хүн өвчилснөөс 5226 (36%) хүн нас барсан байна.

11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна. 

Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байгааг ДЭМБ-аас мэдээлж байна. Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш 4 шинэ тохиолдлоор нэмэгджээ.

Мали улсад нийт 6 тохиолдол бүртгэгдсэний 5 нь нас барсан байна. Эдгээрийн 2 нь эрүүл мэндийн ажилтан байсан байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 384 хүнийг илрүүлсэн бөгөөд үүний 96 нь эрүүл мэндийн ажилтан байна.

 Эх сурвалж: ДЭМБ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12203
0 эможи
keyboard_arrow_up