Томуу төст өвчний дэгдэлт ихэсчээ

2014 оны 11 сарын 18

Улсын хэмжээнд амбулаторид хандаж үзүүлсэн хүний 5,6 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож байна. Өнгөрсөн долоо хоногт УБ хотын эмнэлгүүдээс томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон 98 өвчтөнөөс авч ирүүлсэн сорьцыг шинжлэхэд томуугийн вирус илрээгүй. Харин томуу төст амьсгалын замын үрэвсэлт өвчин үүсгэгч энтервирус, риновирус, коронавирус илэрч байгаа аж.

Тиймээс Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд:

  • Хүүхдүүд, ялангуяа 4 хүртэлх насны хүүдүүдэд тавих анхаарал халамжаа сайжруулах. Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хувцсаа тохируулан өмсөх, гадаа гарахдаа ам хамраа ороох,  даарч, хөрөхгүй байх,
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгааны дулааныг 18-22 хэмд тогтмол байлгах, цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,
  • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс, аарц хэрэглэх,
  • Гараа тогтмол савандаж угаах, гэртээ гар угаах нөхцлийг сайн бүрдүүлэх.
  • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,
  • Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,
  • Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,
  • Томуугийн эсрэг вакциныг (3-аас дээш насныхан ) ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет 109 тоот өрөөнд ажлын өдрийн 08:00-14:00 цагийн хооронд хандан тариулж болно.  1 тун хийлгэнэ. Төлбөр 10 мянган төгрөг юм байна.
  • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах, хэвтрийн дэглэм сахиж, сувилах,
  • Өрх, сумын ЭМТ-д хандаж үзүүлэх, өгсөн зөвлөмжийг нь хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12198
0 эможи
keyboard_arrow_up