“Эрүүл амьдрал бидний сонголт” хэлэлцүүлэг боллоо
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран 2 дугаар дамжааны оюутнуудын дунд “Эрүүл амьдрал бидний сонголт” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн газраас “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлт ба үр хөндөлт”, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс “18 хүртэлх насны охидын үр хөндөлтийн өнөөгийн байдал, БЗДХ өвчлөлийн өнөөгийн байдал, буруу эмчилгээний сөрөг үр дагавар” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад нь хариулт өгч, саналыг нь сонслоо.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт оюутан залуусын 41 төлөөлөл оролцож, 23 төрлийн асуултыг ирүүлэн, 9 төрлийн саналыг дэвшүүллээ. Дэвшүүлсэн саналын дагуу Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаа хамтарсан ажил зохион байгуулахаар боллоо.