Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя!!

2014 оны 11 сарын 13

Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрөөр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дэлхий эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газар, НУТЭ-ийн Диабетын төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран "Чихрийн шинжин өвчнөөс ирээдгүйгээ хамгаалъя" уриан дор

 

олон нийтийн оролцоог дэмжсэн, бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулахаар болсон байна.

Чихрийн шижинтэй тэмцэх энэ өдрийг дэлхий даяар Нэгдсэн Үндэсний байгууллагын гишүүн 160 гаруй улс орон, Олон улсын чихрийн шижин авчний эсрэг холбооны харьяа 200 гаруй нийгэмлэг, эрүүл мэндийн байгууллага, зэсгийн газар болон чихрийн шижин өвчтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүл хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

Тодруулбал, чихрийн шижинтэй тэмцэх ОУ-ын нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчинтэй 382 сая хүн амьдарч байгаа ба 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхий 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөнө гэсэн үзүүлэлт байгаа ажээ.

Манай улсын хүн амын дунд ХБӨ-ний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт 8.6%, илүүдэл жин, таргалалт 54.5%-тай байна.

Харин чихрийн шижин өвчин нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгджээ. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10000 хүн амд 56.4, эмэгтэйчүүд 10000 хүн амд 60.1 байна. Чихрийн шижин өвчнөөс урьдилан сэргийлэх болон туссан үед хоолны дэглэмийг сайн барихыг УНТЭ Диабитын төвийн дарга Д.Цэцгээ сануулж байлаа. Үүнээс гадна чихрийн шижин өвчин нь залуужсан ба энэ нь хэрэглэж буй хоол хүнстэй шууд холбоотой гэнэ. Жишээ нь хийжүүлсэн ундаа, бэлэн бүтээгдэхүүнүүд нь чихрийн агууламж ихтэйгээс гадна ханасан тос, нүүрс усаар элбэг байдаг гэнэ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11956
0 эможи
keyboard_arrow_up