Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болих нь

2014 оны 11 сарын 11

Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон байна. Хүйтний улирал ирсэн энэ үед хүүхэд багачууд томуу, томуу төст өвчнөөр өвчилж, ханиад нь хүндэрч, хатгалгаа болж ирээд байгаа талаар хүүхдийн эмч ярьж байна. Утаа, хүйтний улиралд шаардлагагүй бол бага насны хүүхдүүдээ олны хөлийн газраар авч явахгүй байх, мөн томуу төст өвчнөөс бүлээн усаар хамар амаа зайлж, цэвэрлэж урьдчилан сэргийлж болно гэдгийг анхааруулж байна. 

Ханиаднаас сэргийлэхээр гэрийн нөхцөлд ашиглаж болох маш энгийн хэд хэдэн аргыг эмч мэргэжилтнүүд зөвлөжээ. Ингэхдээ нэгэнт ханиадны вирүс хуурай, чийгшил багатай орчин нөхцөлд амьдрах чадвар нь нэмэгддэг учир гэр, албан өөрөөгөө тогтмол чийгшүүлж хэвших хэрэгтэй ажээ. 

Мөн гадуур гарахдаа хамар, хоолойгоо хатаж хуурайшихаас сэргийлж, битүү ороолт хэрэглэх нь ханиаднаас сэргийлэх нэг арга ажээ. Түүнчлэн гадуур явсныхаа дараа гэртээ ирээд гараа сайтар угааж хэвших нь ханиадны вирүсээр бохирдсон, гартаа наалдсан вирүсийг цэвэрлэж буй хэрэг гэнэ. Мөн хамар, хоолойгоо бүлээн, цэвэр ус эсвэл зөөлөн содын уусмалаар угааж, цэвэрлэж байх нь хамар, хоолойн залгиур дахь вирүсийг цэвэрлэж арилгах, хамар хоолойг чийгшүүлж, халдвар авах магадлалыг бууруулдаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11812
0 эможи
keyboard_arrow_up