Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, ханган нийлүүлэх байгууллагуудад сургалт хийжээ
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын удирлага, хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран энэ сарын 07-ны өдөр эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, худалдах чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 55 байгууллагад эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, өнөөгийн хууль эрх зүйн орчин, шалгуур үзүүлэлт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой цаг үеийн мэдээ мэдээлэл өгөв. Тус сургалтаар эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх байгууллагад тавигдах стандартын төсөл танилцуулан, ханган нийлүүлэх байгууллагуудаас санал асуулгын хуудсаар болон амаар санал авч, харилцан ярилцав.