Хувийн эмийн сан, эмнэлэгтэй холбоотой эмч нарт хариуцлага хүлээлгэнэ
2014 оны 11 сарын 10
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа яг одоо eagle эелевизэд ярилцлага өгч байна. Тэрээр хэлэхдээ "Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчин онцгой байдал зарлах хэмжээний хүртэл ихсээгүй байна. Харин эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн хувьд үнэхээр өвдсөн хүмүүс хэвтэх хэрэгтэй байна. Тэрнээс биш ядаргаа хүрчихлээ гээд л эмнэлэгт хэвтэх хэрэггүй. Аливаа өвчний үед өвчтөн эхлээд сумын, өрхийн эмнэлэгтээ хандах заавал оношлуулах хэрэгтэй. Өөрийн дураар эм уух нь хамгийн өндөр эрсдэлд хүргэж болох юм. Үүнээс гадна ямар нэгэн байдлаар эмийн сан, эмнэлэгтэй холбоотой эмч нарыг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ." хэмээлээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11704
0 эможи