“Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
2014 оны 11 сарын 06
“Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЭМЯ-ны харьяа лавлагаа төв, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг зэрэг 30 байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын менежер, тархвар судлаач нийт 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар Эбола вируст халдварын Дэлхий дахины өнөөгийн байдал, Бодлогын баримт бичгүүд, Эмнэлзүй, Халдвар хяналт, Лабораторын удирдамж, Эрсдлийн үеийн харилцаа холбоо зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11522
0 эможи