“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг ЭМЯ, ДЭМБ хамтран Улаанбаатар хотод 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн төлөөлөл хамрагдлаа. Эрүүл мэндийн яамнаас 2012-2016 онд шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгох үндсэн зорилгыг дэвшүүлсэн.
Үүнтэй уялдуулан шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцож байгаа эрүүл мэндийн салбарын менежерүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарын менежерүүдийн мэдлэг чадавхийг сайжруулах, ур чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоо, хамтын ажиллагааг бэхжүүлсэн үйл ажиллагаа боллоо.