Цусны даралтаа хэмжиж, тархины харвалтаас сэргийлье

2014 оны 10 сарын 29

ЭМЯ-наас 2014 онд хэрэгжүүлэх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар хангах, иргэдэд цусны даралтаа өөрсдөө хянах дадлыг олгох “Бүтээлч ажил-2”-ыг өнгөрөгч хавар улс орон даяар эхлүүлсэн.

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан цусны даралтаа хянаж, харвалтаас сэргийлэх энэхүү “Бүтээлч ажил-2”-ын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдөр/2014.10.29/ өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд тархины харвалтын талаар, юунаас үүсдэг, сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой зэрэг товч мэдээллүүдийг УНТЭ-ийн ажилчид, хэвтэн эмчлүүлэгчдэд хүргэсэн. Түүнчлэн тус өдөрлөгөөр нийт амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн цусны даралтыг хэмжих, цус харвалтын талаар ойлголт өгөх, зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж, гарын авлага тараах ажлыг зохион байгуулж байна.

Өдөрлөг зохион байгуулагчид “Тархины цус харвалтад бүх нийтээрээ анхаарлаа хандуулж, энэ талаар илүү ойлголттой болохын төлөө дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Эрүүл мэндийн сайдын санаачлагаар 2014 онд олон ажил хйиж, хэрэгжүүлж байгаагийн нэг нь хүн бүр цусны даралтаа хянадаг, буруу зуршлаасаа татгалздаг хэвшлийг бий болгох ажлыг бүтэн жилийн турш өрнүүлж байна. Харвалтаас сэргийлэх хамгийн гол ажил бол цусны даралтаа тогтмол хэмждэг, хянадаг байх явдал юм. Харвалттай тэмцэнэ гэдэг эмч, эрүүл мэндийн ажилтнууд, хүн ард гээд бүх нийтийн хамтын оролцоотойгоор хийгддэг үйл ажиллагаа байдаг. Монгол улс даяараа цас харвалт өвчинтэй тэмцэе” гэсэн юм.

Харвалтыг эрт таниснаар нас барах, тахир дутуу болох эрсдлийг бууруулж чаддаг байна. Харвалтын эхэнд хараа гэнэт муудах, хацар нүүр муруйх хэл гэнэт тультрах, хөл гар гэнэт сулрах шинж тэмдэгүүд илэрдэг бөгөөд яаралтай 103 - ыг дуудах хэрэгтэй. Харвалтад хүргэдэг эрсдэлт хүчин зүйлст цусны даралт, хорт зуршил: архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөн, хооллолт, стресс багтдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10977
0 эможи
keyboard_arrow_up