Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-д гэнэтийн шалгалт хийлээ

2014 оны 10 сарын 27

Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэлхий нийтийг түгшээж байгаа Эбола вирусийн халдварт өвчний эсрэг ХӨСҮТ хэрхэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байгааг шалгалаа.  Тэрээр тус төвийн эмийн нөөц, эмч, ажилчдын тоног төхөөрөмжөө ажиллуулж байгаа байдал, энэхүү халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч, ямар зохион байгуулалтаар ажиллаж байгаа талаар сонирхлоо. Өвчтөн хүлээн авахаас өгсүүлээд эмчлэх, тусгаарлах бүхий л ажиллагаа хэрхэн явагдах талаар ч дэлгэрэнгүй мэдээлэл авч, танилцлаа. Мөн эмч, ажилчид хэрхэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа болон хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж ажиллаж байгаа эсэх, эмийн нөөц, халат, малгай,ариутгалын уусмал хангалтай байгаа эсэхийг мөн газар дээр нь үзэж, танилцлаа.

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар шуурхай хариу арга хэмжээний 4 багийг бэлэн байдалд ажиллуулж байна. Сайд тус вирусын халдвараас сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэлэн байдлыг хангах, цаашид улам эрчтэй, шуурхай ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг энэхүү гэнэтийн шалгалтын үеэр онцолсон. Эрүүл мэндийн байгууллагын хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөц дутмаг зэрэг тулгамдаж байгаа асуудлууд байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын тогтоолоор 477 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсоныг дуулгасан. ХӨСҮТ-өөс нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн талаар жагсаалт гаргаснаа сайдад танилцууллаа. Сайд цаашид гэнэтийн шалгалтыг хийж байхаар болсоноо дуулгалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10798
0 эможи
keyboard_arrow_up