Осол гэмтлийн тандалт, бүртгэл мэдээллийн албаны үйл ажиллагааг сайжруулах уулзалт боллоо

2014 оны 10 сарын 24

Эрүүл мэндийн тандалт, бүртгэл мэдээллийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, гэмтэл ослын тандалт, мэдээллийг сайжруулах арга замыг хэлэлцэх уулзалт Эрүүл мэндийн яаманд боллоо. /2014.10.23/ Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, ЭМХТ, ХӨСҮТ, ХСҮТ, ГССҮТ-ийн удирдлага, тандалт бүртгэлийн албаны дарга, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон осол гэмтлээс сэргийлэх, гэмтэл, ослын тандалт, мэдээ, мэдээллийг зорилготойгоор нэгтгэн дүгнэж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн хариу арга хэмжээ хугацаа алдалгүй авах явдал чухал байна” гэлээ. Мөн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2014 оны 11-12 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт арга хэмжээг нэвтрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн оролцоо, мэдээллийг нэмэгдүүлж, гаргасан санал санаачлагыг дэмжих гэсэн ажлууд төлөвлөгөөнд багтжээ.

alt

 

ХӨСҮТ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ-үүд тандалт, судалгааны албаны үйл ажиллагаагаа танилцуулж, туршлагаасаа хуваалцлаа. Цаашид төвүүд тандалт судалгааны үйл ажиллагааг сайжруулах, эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

 

 ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд ирэх долоо хоногт ХСҮТ,ГССҮТ-ийн тандалт, бүртгэлийн албаны дарга нар тандалт, судалгааны мэдээллээ танилцуулахаар тогтлоо. Мөн энэ үеэр ГССҮТ-д тандалт, судалгааны чадавхийг сайжруулах, олныг хамарсан осол, гэмтлийн үед хариу арга хэмжээ авахад бэлэн байдлыг хангах талаар ДЭМБ-аас техникийн болон санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлын талаар хэлэлцэхээр болсоныг дуулгалаа. 

 

Цаашид дээрх лавлагаа төвүүд тандалт, судалгааны мэдээлэлдээ үндэслээд Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар мэдээлэл өгч ажиллахаар тогтлоо.

alt

alt

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10721
0 эможи
keyboard_arrow_up