Н.УДВАЛ: "Эбола" вирусээр халдварласан тохиолдолд эмчлэхэд бэлэн

2014 оны 10 сарын 24

Эмч, эмнэлэгийн ажилтнууд "эбола" вирусын халдвар тархах эрсдэл өндөр байгаа 443 эмч, эмнэлэгийн ажилтан өвчилсний тал нь нас барсан гэх мэдээллийг ДЭМБ-аас өгчээ. Манай улсын хувьд энэхүү аюултай вирусын халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх, орж ирсэн тохиолдолд тархаахгүй эмчлэх зэрэг ажлаа бүрэн хангаад байгаа. Бэлтгэл ажлын хүрээнд 50 ор бүхий эмнэлэгийг ХӨСҮТ дээр гаргаж, цусны нөөцийг нэмж нэг сар хэрэглэх нөөцтэй болсон. Засгийн газраас 477 сая, ДЭМБ 160 сая төгрөгийг шийдэж өгснөөр хамгаалах хэрэглээд базаасан. Мөн эм, тарианы нөөц, эмчлэх боловсон хүчний сургалт, хилээр орж байгаа хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна. Түүнчлэн вирусын халдвар тархсан орноос манай улсад зорчих иргэдэд визийн хязгаарлалт тавих зэрэг арга хэмжээ авч хамгийн гол нь вирусын халдварыг оруулж ирэхгүй байх, ирсэн тохиолдолд эмчлэх бэлэн байдалд орлоо гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10714
0 эможи
keyboard_arrow_up