Эрүүл мэндийн сайд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д хэрэгжүүлэх ажлын биелэлттэй танилцлаа

2014 оны 10 сарын 23

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ.   Энэ дагуу “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийг зохион байгуулах ажлын хэсэг энэ оны эхэнд байгуулагдаж, 8 бүлэг, 90 үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн гишүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны биелэлт, явцын талаар Эрүүл мэндийн сайдад мэдээлэл өгч харилцан ярилцлаа. 

 Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд төлөвлөсөн ажлууд, телевизийн сурталчилгааг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, Эх барих, эмэгтэйчүүдийн болон өрх, сумын эмч, эх баригчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах, Эх барих, эмэгтэйчүүд, нярай, хүүхдийн эмч, нярайн сувилагч, эх баригчдыг төрийн сангийн санхүүжилтээр бэлтгэх, Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоог улсын хэмжээнд нэвтрүүлэх зэрэг ажлууд амжилттай хэрэгжсэнийг танилцууллаа. Төлөвлөсөн ажлуудаас зарим нь хэрэгжиж дууссан бол зарим ажил хэрэгжилтийнхээ шатанд явааг дуулгалаа.  Сайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь гүйцэтгэж, үр дүн гаргах, удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10666
0 эможи
keyboard_arrow_up