ДОХ-ын халдвар авсан 158 дахь тохиолдол бүртгэгджээ
2014 оны 4 сарын 03
Манай улсад ДОХ-ын халдвар тээсэн 158 дахь тохиолдол өнгөрсөн сарын 31-нд бүртгэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаныхан өнгөрсөн гуравдугаар сард халдвар авах эрсдэлт бүлгийнхний дунд судалгаа явуулсан байна.
Судалгаагаар 20-40 насны таван хүн ДОХ-ын вирусийн халдвар тээж явааг илрүүлсэн аж. Халдвар авсан хүмүүсийн бие хэвийн байгаа гэнэ.
Монгол Улсад сард ДОХ-ын вирусийн халдвартай таван хүн бүртгэгдсэн анхны тохиолдол нь энэ аж. ДЭМБ-аас хийсэн тооцооллоор манай улсад ДОХ-ын вирусийн халдвар тээж яваа 500 гаруй хүн байх магадлалтай гэж үзсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1056
0 эможи