Эрүүл мэндийн сайдын мэргэжлийн зөвлөх баг зөвлөлдлөө

2014 оны 10 сарын 22

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргийн 2014 оны 06 сарын 05-ний өдрийн 172 тоот тушаалаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх багийг томилсон билээ.  Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайдын мэргэжлийн зөвлөх баг болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн асуудлуудын талаар тухайлбал хүний нөөц, эмч, ажилчдын ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах, мөн цаг үеийн асуудал болох Эбола вирусийн халдвараас сэргийлэх талаар харилцан зөвлөлдөв. Уулзалтаар мэргэжлийн багаас олон оновчтой санал гарч байлаа. Үүнд: Хилийн шалган нэвтрүүлэх бүх боомтууд дээр халуун хэмжигч суурилуулж, хяналтыг сайжруулах, иргэд, эмнэлгийн ажилчид, ЕБС-ийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг эрчимтэй явуулах, эмч, ажилчдын хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх талаар ч ярилаа.  

Зөвлөх багт Г.Цэцэгдарь нийгмийн эрүүл мэндийн, Т.Эрхэмбаатар эх барих, эмэгтэйчүүдийн, Д.Зулгэрэл зүрх судасны өвчлөлийн, Д.Отгонбаатар халдварт өвчний, Ж.Хорлоо эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн, Д.Сүхээ охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн, Г.Эрдэнэтуяа хүүхдийн эрүүл мэндийн, М.Оюунбилэг хоол тэжээлийн, Н.Сайжаа эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн, Д.Цэрэнсодном анхны тусламжийн, Г.Чойжамц эмзүйн, Р.Отгонбаяр хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн, Б.Отгонтөгс эрүүл мэндийн эдийн засгийн, М.Одончимэд иргэний нийгмийн оролцооны, Л.Сэлэнгэ эрүүл мэндийг дэмжих, П.Баярхүү олон нийттэй харилцах асуудал хариуцан ажиллаж байна.

Дээрх зөвлөх баг нь хариуцсан асуудлын чиглэлээр мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж ажиллах, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг загвар болгон сургууль, цэцэрлэг, дүүрэг, хороонд хэрэгжүүлбэл үр дүнтэй байж болохыг зөвлөв. Энэхүү зөвлөх баг Пүрэв гариг бүр 14.00 цагаас ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд цуглаж, цаг үеийн яаралтай асуудлаар хэлэлцэн, мэргэжлийн шийдвэр гаргаж, ЭМЯ-тай хамтран ажиллахаар болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10531
0 эможи
keyboard_arrow_up