Бээжин хотын нисэх буудалд “Эбола” вирусын халдвар авах 97 хувийн магадлалтай

2014 оны 10 сарын 20
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Эбола” вирусын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Төв болон Баруун Африкийн орнуудад бүртгэгдсэн бөгөөд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээо 9 оронд /Испани, АНУ, бусад нь Африкийн орнуудад/ илрээд байна. 2014 оны 10 сарын 14-ны байдлаар 9216 эбола вирусын халдварын тохиолдол илэрч, 4555 хүн /49,4%/ нас баржээ. Эбола вирусын халдвар цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй, вирусээр дамждаг халдварт өвчин юм. Халдварлагдсан хүмүүсээс 50-90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай байдаг байна. Халдвар нь хүнээс хүнд дамждаг. Одоогоор манай улстай хамгийн ойр БНХАУ, ОХУ-д вирусын халдвар илрээгүй ч БНХАУ-ын Бээжин хотын нисэх буудалд вирусын халдвар авах магадлал 97 хувьтай гэдгийг тогтоожээ.
Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай гэдгийг анхааруулж байна. Өвчний шинж тэмдэг дарахь байдлаар илэрнэ.
  • Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг.
  • Гэнэт өндөр 39-40 хэм хүртэл халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, гүвдрүүт тууралт гарах, хэвлийгээр өвдөх, нойрмог болох, нүдний салс улайх, артерийн даралт буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутагдал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ.  
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.
  • Дэгдэлт бүртгэгдэж буй улс орнуудад онцгой шаардлагагуй бол зорчихгүй байх.
  • Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:
            -   Халдвар авсан байж болзошгүй хүний цус,                 биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх;
            -   Хувийн ариун цэвэр сайн сахих /гараа тогтмол                       угаах нь хамгийн чухал/
  • Хилээр нэвтрэхдээ орох, гарах хуудас дээр гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв бөглөх. 
  • Дэгдэлт гарсан орнуудад зорчсон болон тэдгээртэй харьцсан хүмүүст өвчний дээрхи шинж тэмдэгүүдээс илэрвэл Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд хандах шаардлагатай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10404
0 эможи
keyboard_arrow_up