БАЯРТ МЭДЭЭ: Нийслэлийн түргэн тусламж 15 машин хүлээн авлаа
Нийслэлийн түргэн тусламжийн төв иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 15 машинтай болжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд түргэн тусламжийн төвд нийт иж бүрэн тоноглогдсон 20 автомашин нийлүүлэхээр болсон бөгөөд нийт иж бүрэн тоноглогдсон 15 "Хьюндай старекс" машин, 300 сая төгрөгийн өртөгтэй таван фурган автомашинуудыг нийлүүлээд байна. Түргэн тусламжийн автомашин хүлээж авах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжилийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхгэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Нийслэлийн түргэн тусламжийн дарга Ц.Пүрэвдаш нар оролцлоо. Түргэн тусламжийн төв ийнхүү 15 машинаар хангагдсанаар нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хурдан шуурхай хүрэх бас нэгэн боломж нээгдлээ.