“Эбола”-д зориулж ХӨСҮТ-д 50 ор бэлтгэжээ
2014 оны 10 сарын 17
Баруун Африкаас эхэлж одоо Америк, Европын орнуудад зарим тохиолдол илрээд, хүн нас барж байгаа аюулт Эбола вирусын халдвар, гадаад харилцаа, иргэдийн зорчих хөдөлгөөн их өнөө цагт манай оронд орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Иймд ЭМЯ, холбогдох байгууллагууд гадаад орон, ДЭМБ-аас болон өөрийн орны хилийн боомт, хилийн эрүүл мэндийн хяналтын байгууллагуудаас байнга мэдээлэл авахын зэрэгцээ онцгой тохиолдлын үед бэлэн байх үүднээс ХӨСҮТ-д 50 ор бэлтгэж бэлэн байлгаж байгаа юм байна.
Эбола ввирусын халдвараар өнөөдөр дэлхий дахинаа 9 мянга орчим хүн өвчилж 4400 хүн амь алдаад байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10286
0 эможи