Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөгжлийн талаар хэлэлцлээ

2014 оны 10 сарын 16

Эрүүл мэндийн яам, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төсөл хамтран “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого”-ын стратеги, төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, төр хувийн хэвшлийн түншлэл” бүрэлдэхүүн хэсгийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн анхан шат, үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн улс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 60 гаруй эмч, мэргэжилтэн, удирдах ажилтан оролцож, санал бодлоо солилцлоо.

Сүүлийн жилүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж иргэдийн хэрэгцээнд нийцүүлж, тусламж, үйлчилгээний шинэчлэлийг цогцоор нь хийх шаардлага тулгарч байгаа тул Эрүүл мэндийн сайдын 2014 оны 55 тоот тушаалаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого”-ыг батлан гаргасан.

Энэхүү бодлого нь Монгол улсад 2014-2023 онд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар баримтлах зарчим, түүний хөгжлийн чиглэлийг тодорхойлох, улмаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тэднийг өвчин эмгэгээс үүдсэн эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг юм.

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөгжлийн стратеги төлөвлөгөө”-г боловсруулж баталснаар нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээтэй хэрхэн нягт уялдаатай, зохицуулалттайгаар хэрэгжүүлэх, хамтрагч талуудтай хэрхэн хамтран ажиллах арга зам, үйл ажиллагааны чиглэл тодорхойлно.

Стратеги төлөвлөгөөний төслийг өөрийн орны онцлог, хүн амын эрэлт хэрэгцээ, тулгамдсан асуудал болон бусад орнуудын туршлага, олон улсын хөгжлийн чиг хандлага, ДЭМБ-ын гишүүн орнууддаа хүргүүлсэн зөвлөмжид үндэслэн боловсруулсан. Цаашид үргэлжлүүлэн хэлэлцүүлэх бөгөөд Эрүүл мэндийн яамны www.moh.mn вэб хуудсанд байршуулан санал авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10200
0 эможи
keyboard_arrow_up