Гурван сая дахь иргэнээ ирэх оны эхний улиралд угтаж авна
2014 оны 10 сарын 14
Монголчууд нэг сая дахь иргэнээ 1962 оны аравдугаар сард угтаж авч байсан. Харин хоёр сая дахь иргэнээ 1988 оны долдугаар сард хүлээн авч байжээ. Тэгвэл үүнээс 27 жилийн дараа буюу ирэх оны эхний улиралд гурван сая дахь иргэнээ угтаж авах магадлалтай байна гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээлсэн юм. Гурван сая дахь иргэнээ угтаж авах гэж монголчууд бүгд дор бүрнээ догдолцгоож байгаа. Засгийн газар хүртэл гурван сая дахь иргэн мэндэлсэн тэр өдөр төрсөн бүх хүүхдүүдэд гурван сая төгрөг өгөхөөр шийдвэр гаргасан. Манай орны хүн амын дундаж өсөлт сүүлийн таван жилд 1.8-2.0 хувь болж өссөн үзүүлэлт гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10097
0 эможи