ХУД-ийн 11-р хороо,"Сайхан дент" шүдний эмнэлэг хамтран эцэг эх нарт заавар зөвөлгөөг өглөө

2014 оны 10 сарын 10

ХУД-ын 11-р хороо болон "Сайхан дент" шүдний эмнэлэг хамтран 35-р цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийж, эцэг эх нарт заавар зөвөлгөөг өглөө. Тус өдөрлөгөөр 2014 оны 10-р сарын 10 буюу өнөөдөр ахлах ангийн хүүхдүүдийг эхний удаа үзэж зөвлөгөө өгсөн.

Тус зөвлөгөөнд эмнэлэгийн захирал Д.Батсайхан ярихдаа "4-5 настай хүүхдийн шүдийг эрт оношилж эмчилснээр 6-р агт араа ургахад эрүүл шүд ургах давуу талтай. Мөн зайсан гэхээр л хүмүүс амжиргааны түвшин дээгүүр хүмүүс байдаг гэж ойлгодог. Гэхдээ адилхан л бүх түвшинийхэн амьдардаг тэр тусмаа бид хороотой хамтран амьжиргааны доод түвшиний хүүхдүүдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх болно. Цаашлаад зайсангийн 32-р сургууль, хувийн сургуулиудын 1, 2-р ангийн хүүхдүүд, хувийн цэцэрлэгүүдээр бас өдөрлөг, үзлэгүүдийг явуулж багш хүүхдүүдийг хамруулан эмчилгээ хийх болон сэргийлэх ажиллагаагаа үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Тодруулбал, эхний удаад 1 ангийн 42 хүүхдээс 6 хүүхэд эрүүл буюу 86 хувийн өвчлөлтэй байна. Эдний дунд зуултын гажилттай хүүхдүүд хэд хэд байна. Шаамий зуулт бол бага насан дээр хурдан засагддаг. Том болохоор нь эмчлэх гэж байхаар бага дээр нь эмчлүүлж байх хэрэгтэй" гэлээ.

Хороодод улсын болон хувийн цэцэрлэг мөн ахмадуудаас шүдний эмнэлэгийн хүсэлт их ирдэг тиймээс цаашдаа тус эмнэлэг болон хороо хамтраад амны хөндийн эрүүл мэндийн чиглэлийн сургалт үйл ажиллагааг явуулж байх юм байна. 

Мөн "Сайхан дент" шүдний эмнэлэг 11-р хорооны 47-р байранд Зайсан хавьдаа анхны аптекийг нээсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10000
0 эможи
keyboard_arrow_up