Монголын сонгууль сошиалыг тэрбум тэрбумаар тэжээв

2024 оны 6 сарын 25

Arslan.mn

Сонгуулийн зардал тэр дундаа сурталчилгааны зардлын хэдэн зуун тэрбум гадагшаа урсаж байгааг бид таашгүй. Сонгуулиар сурталчилгааны таван төгрөгөө ч Монголдоо авч үлдэхээ байлаа. Энэ удаагийн сонгууль үндсэндээ алганд гар утсанд багтжээ. Үр хүүхдээ утас таблетанд донтож л гээд байдаг. Томчууд ч өөрсдөө огтхон ч ялгаа алга. Адилхан гар утсандаа сошиал дах элдэв мэдээллүүдэд толгойгоо шургуулчихаад гарч чадахгүй. Гадна бодит байдалдаа дүгнэлт хийж чадахгүй сууцгаана.

Сонгуулийн сурталчилгааны тактик ч мөн амраар нь сошиалаар нүдэх, олон нийтийг сэтгэгдэл төдийхнөөр талцуулах троллын дайралтаар намнахад чиглэж байна.

Бодит байдал дээр амьдрал дээр мэдрэгдэх юм бараг л алга. Энэ жилийн сонгууль гадаа гудамжинд нээх мэдрэгдсэнгүй. Нэгдсэн самбарыг эс тооцвол. Гэрт ирдэг тараах материал ч цөөн байна. Учир замбараагаа алдсан том тойрогт айл бүрт хүрэлцэх нь юу л бол. Бодит байдлыг дүгнэвэл амьд харилцаа, нүүр тулсан уулзалт маш бага байгаа бололтой. Нэр дэвшигчид ч барьц алдаад туйлдаад учраа нэг л олсонгүй юу. Тэрүүхэндээ л орилцгоох.

Эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд зардагаас ч их мөнгө валют энэ хэдхэн хоногт ГАДАГШАА УРСЛАА. МОНГОЛДОО МОНГОЛЧУУДДАА АВЧ ҮЛДЭЖ БАС Л ЧАДСАНГҮЙ. Хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, урлагийхнаасаа харамлаад нүүр номын бүүстэнд л  урсгачих шиг боллоо. Дотоодын хэвлэл мэдээллийн үүрэг нь маш бага зардлаар маш олон тооны рийл, видео, постер хийж өгөн фэйсбүүк ахаар бүүстлэх, шэйрлэх эхийг нь л өдөр шөнөгүй бэлтгэх шиг болов.

Бидний өдөр тутмын амьдрал ч яг л ийм л байгаа. Хэн нэгэнтэйгээ зорьж очоод уулзах утсаар ярихаас илүүтэй оруулсан стори, рийл, пост дээр нь хариу үйлдэл үзүүлж лайк, коммент илгээх төдий л сэтгэлээ хуурч суугаа.  4 жилд нэг удаа сонгуулиар мөнгө хийдэг байсан урлаг, спорт олны танилуудын орлого хумигджээ. Хуулиараа тоглолт шоу цэнгээн хийхийг хориглочихсон учраас тэр. Хэдийгээр СЕХ-оос нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.4 тэрбум төгрөг, тойрогт нэр дэвшигчийнх 1.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон ч ХЭТ ТОМОСГОСОН ТОЙРОГТ албан бус зардал ӨНДӨР БАЙНА ГЭХ.  

Аргагүй орон нутагт олигархиуд, төрөөс төрсөн тэрбумтанууд, нүүрснээс босгосон мөнгөө 500, 500 саяар нь тарааж яваа дуулдана лээ. Хөдөөд харин энэ мэт нүүр тулсан ханцуйдаа наймаалцсан уламжлалт сонгууль жинхэнэ утгаараа явж байх шиг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657702
0 эможи

keyboard_arrow_up