ЭМЧ, БАГШ, ИНЖЕНЕР гурав Монголын хөгжлийн гарц

2024 оны 6 сарын 03

Arslan.mn

Бидний хувьд гадны жишээ, хөгжил дэвшлийг иш татаж ам уралдан ярих дуртай. Гадны бүх юм сайхан, эмх цэгцтэй, хүндээ ээлтэй, чанартай, дэд бүтэц, зам, барилга байшин, техник технологи, инженерийн зураг төсөл, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн асуудлаа цогцоор нь шийдчихсэн гэж хардаг.

Гэтэл аль 1800-аад оноос эмч, багш нар нь судалгаа суурьтай ажиллаж, инженерүүд нь зураг төсөл, төлөвлөлтийг нийгмийн аль ч салбартаа эртнээс төлөвлөн хийж ирсэн нь ирээдүй хойчдоо тав тухтай амьдрах үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй суурийг эртнээс тавьжээ.

Өнгөрсөн хугацаанд бид Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг хууль тогтоох байгууллага болох УИХ-д сонгоогүйгээс тухайн салбарын хөгжил орхигдсоор ирсэн.

Эрүүл иргэн, боловсролтой ирээдүй, аюулгүй орчинг бүрдүүлэхэд эмч, багш, инженер мэргэжилтнүүд Монголын хөгжлийн гарц гэдгийг хөгжингүй улс орнуудын жишээ тод харуулна. Тухайлбал нарийн мэргэжлийн эмч, багш, инженерүүд нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ аливаа шийдлийг суурь судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, тооцох, дүн шинжилгээ хийх, чанартай гүйцэтгэх, үндэс суурийг нь зөв оновчтой шийдвэрлэж нийгмийн томоохон ачааллыг нуруундаа үүрч байдаг.

Мэргэжил мэргэжлийн дотроос эмчийн мэргэжил илүү олон жил суралцдаг. Арга ч үгүй юм. Эрдэнэт хүний амийг хариуцна, амьд бие организмд аливаа эмчилгээ, оношилгоо хийнэ гэдэг бол тоглоом биш.

Өндөр хариуцлага, өндөр мэргэшил, өндөр ёс зүй шаарддаг яах аргагүй хэцүү мэргэжил. Суурь шинжлэх ухаанаа хэд хэдэн улсын хэлээр судлах тоо тоомшгүй олон нэр томьёо цээжлэх олон ч шөнө нойр хоолоо хугаслах гээд эмч шиг эмч болохыг зорьсон хэн бүхний чөмгийг дундалдаг мэрэгжил.

Халдварт болон халдварт бус суурь өвчлөл хотжилт амьдралын буруу хэв маягийг дагаад нийгэмд эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлага ихээр өсөж байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгөх, нэгэнт үүссэн өвчлөлийг хохирол багатай даван туулахад нь өвчтөндөө туслах, өргөсөн тангарагтаа үнэнчээр эрүүл ирээдүй, эрүүл Монгол хүний төлөө ажиллана гэдэг эмч бүрийн эрхэм үүрэг билээ. Үүний ч тулд шинжлэх ухааны ноён оргил болсон анагаахын шинжлэх ухааныг сайтар судлан онол практик хослуулсан алтан гартай эмч нар үүргээ ухамсарлан асар ихээр сурч мэдэн амралт чөлөөгүй ажиллаж байдаг. Ийм хүмүүсийн төлөөллийг хууль тогтоох байгууллага буюу УИХ-д оруулж чадваас эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж боловсронгуй болох, төрд эрүүл мэндийн салбарын дуу хоолой хүрэх олон давуу талтай. 
Монгол Улс 2020 оноос хойш эрүүл мэндийн салбарын сайдаар мэргэжлийн хүнийг   ажиллуулснаар маш их хөрөнгө оруулалт болж суурь асуудал руу халгалгүй, зориглон орж чадсан. Салбарын хүн салбартаа үнэнч, тууштай байсныг олон эмч, ажилтнууд хэлдэг.

2024 оны ээлжит УИХ-ын сонгуульд гэхэд л гарын таван хуруунд хүрэхтэй үгүй эмч нар нэр дэвшиж байна. Эмч хүн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан нь тун ховор.

Одоо бидэнд шийдвэр гаргах түвшинд чадварлаг, сэтгэлтэй, мэргэшсэн, туршлагатай ажиллах эмч, багш, инженер мэргэжилтнүүд  агаар ус мэт хэрэгтэй байна. Ямар ч хүнд цаг үед тэд зугтахгүй, хуурахгүй, хулчийхгүйгээр ачааллыг даах, гарц шийдлийн зангилааг тайлах хөгжлийн гурван тулгуур юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657284
0 эможи

keyboard_arrow_up