Сурвалжлах баг: Чинь Шыхуан хааны онгоны музейгээс Хятадын Нойргүй хот руу зорчив

2024 оны 4 сарын 24

Arslan.mn
Энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн "Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл - Шааньси Өвөр Монголоор аялахуй" хэмээх Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын ажиллагаа 4 сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. 
Тодруулбал, Монгол улсын 23 хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын 40 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран санаачилж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж буй уг сурвалжилгын үйл ажиллагаанд оролцож байгаа юм. 

Arslan.mn

Тэдний сурвалжилгын ажиллагаа Чинь Шыхуан хааны онгоны музейгээс эхэлсэн юм. Уг музей нь Шааньси мужийн Ши-Ань хотын Линтун дүүрэгт байрладаг бөгөөд Чинь Шыхуан хааны цэргүүд болон тэдгээрийн морины хөшөө зэргийг багтаасан томоомхон музей аж юм. Уг музейд байх 1974 онд хайн илрүүлсэн Чинь гүрний цэрэг морьдын хөшөөний олдвор нь "Дэлхийн найм дахь гайхамшиг", "ХХ зууны археологийн түүхэн дэх агуу нээлтүүдийн нэг", "Хятадын соёл иргэншлийн сүнслэг бэлгэ тэмдэг" хэмээн нэрлэгддэг. 

Arslan.mn

Нээн илрүүлсэн 40 гаруй жилийн турш, 270 гаруй гадаадын төр, засгийн тэргүүн, 100 сая гаруй зочдыг хүлээн авч, дэлхийн 40 гаруй улс орон, 170 гаруй хотод үзэсгэлэн гаргасан нь Хятадын эртний гайхамшигт соёл иргэншлийн алтан нэрийн хуудас, соёлын солилцооны найрсаг элч болсон юм. 2023 онд “Цэрэг морины хөшөөний дижитал боловсрол" төсөл нь Хятадын Гадаад хэлний товчооны гадаад сурталчилгааны шилдэг арван жишээний нэгээр үнэлэгдсэн.

Arslan.mn
Цааш сурвалжилгын хамтарсан баг явсаар, Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа. Энэхүү гудам нь Ши-Ань хотын Чюй Жян шинэ дүүргийн Манти Плазад байрладаг бөгөөд Хятадын анхны Тан гүрний үеийн амьдралын хэв шинжийг харуулсан онцлогтой юм. Үүнийг 12 цагийн гудам гэхээс илүү "Нойргүй хот" ч гэж нэрийдэж болно. Учир нь энэхүү хэсэг 2019 онд засварлан, шинэчлэх шаардлагатай гудамжуудын жагсаалтад багтаж өдгөө хүний хөл тасардаггүй, жуулчдыг ихээхэн татдаг газар хэдийнээ болсон аж.

Arslan.mn

Дараагийн нэгэн танилцуулах сонирхолтой газар бол Ши-Аньд байх Айжюй тосны үйлдвэр юм. Уг үйлдвэр зүгээр ч нэг үйлдвэр биш, харин Хятадын орчин үеийн Үндэстний аж үйлдвэр, худалдааны үндсийг тавьсан газар билээ. Учир нь 1934 онд байгуулагдаж байсан уг газар Хятадын үндэсний хөдөө аж ахуйн салбарын гол тэргүүлэгч групп юм.

Arslan.mn

Мөн Үндэсний "Бүс ба зам" санаачилгын хүрээнд, Ши-Ань ОУ-ын боомтын бүсийн боомтын үйл ажиллагаа болон Хятад-европын галт тэрэгний Чан-Ань нэрэмжит галт тэрэгний нээлттэй сувагт түшиглэн, Казакстантай үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг хэрэгжүүлж, одоо "Хойд Казакстан, Шиньжянгийн Алшаа боомт, Ши-Ань" гэх гурвалвалсан паркийг байгуулаад буй газар аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656555
1 эможи

Сурвалжлах баг
Хятад-Монгол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up