Улаан гараараа улалзсан ГАЛТАЙ ТЭМЦСЭЭР байх уу...
Сар гаруйн өмнөхөн албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдал болж, бид харуусаж дуусаагүй байтал өнгөрсөн шөнө 60 тоннын газ тээвэрлэж явсан автомашин осолдож, дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт гал түймэр гарч, Онцгой байдлын ерөнхий газрын гурван алба хаагчийн дахин амь насаа алдлаа.
Бусдын амь насны төлөө өөрийн амь насаа үл хайхран дүрэлзсэн их гал, ус руу улаан гараараа шурган хэдэн бор аврагчдаа хоромхон хугацаанд л гурвыг алдлаа.
Өнгөрсөн онд амиа алдсан алба хаагч угаарын улмаас нас барсан бол энэ удаагийн үйл явдал нь аврах ажиллагаа буруу явагдсан байх магадлалтай байна.
Шөнө болсон үйл явдал дээр ажиллаж байсан алба хаагч нарын зураг цахим орчинд цацагдсан бөгөөд тэд хөлдсөн гутал, нимгэн шар хувцас, дан бээлийтэй байгаа нь олон иргэдийн дургүйцлийг хүргээд авав. Энэ мэтээр албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсаар байх уу... Энэ байдал удаан үргэлжилвэл албандаа ажиллах хүн үлдэх үү.