ШИЛЭН: Монгол хүн бүрийн “МЭДЭХ ЭРХИЙГ“ хангахын төлөө

2024 оны 1 сарын 17

Arslan.mn
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон даруйдаа дөрвөн зорилт дэвшүүлж буйгаа зарласан бөгөөд энэ хүрээнд анх мэдээлэл хийхдээ “Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. "E-Мongolia" цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90 хүртэл хувиар хийх болно. Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна. Цахим гарын үсгийг нэвтрүүлнэ. Төрийн хүнд суртал багасаж, иргэн таны цаг хугацаа хэмнэгдэнэ” хэмээж байсан юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэхийн тулд,  5Ш ажиллагаа буюу "Шувуу, Шилжүүлэн авах, Шил, Шүгэл, Шүүр” гэсэн ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь ажил хэрэг болж, shilen.gov.mn” цахим системийг ашиглалтад оруулж, үндэсний хэмжээнд “Шилэн индекс”-ийг зарлан иргэд, олон нийтийг нээлттэй мэдээллээр ханган ажиллаж эхэлсэн байдаг.

Ингэснээр бид Хөгжлийн банк, МИАТ, “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн цалинтай танилцаж, Боловсролын зээлийн сангаар хэн гэгчийн хүү хэдэн онд суралцаад, хэзээ зээлээ тэглүүлснийг нь харж чаддаг болов. Сангуудын үйл ажиллагааг хянах боломжтой болов. Нийслэлд 20 жилийн турш хамгийн их газар олгосон дарга нарын нэрсийг ч ил гаргав. Ерөнхийдөө бид хариуцлага нэхэх, хянах бүрэн боломжтой болов.

Өнөөдөр ард иргэд shilen.gov.mn” цахим системээр дамжуулан төрийн мэдээллээс гадна Засгийн газрын бүх сан, тендерийн мэдээлэл зэрэг шилэн ажиллагааны хүрээнд 975 мянган өгөгдөл мэдээллийг авч байна. Ингэснээр цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, “E-Mongolia” 1.7 сая хэрэглэгчтэй болсон.

Өнгөрсөн жил “shilen.gov.mn” цахим системд бүртгэгдсэн мэдээллийг харвал

Нийгмийн халамжийн сан: Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ.

2008 оноос хойш давхардсан тоогоор 21,6 сая иргэнд 14 төрлийн 7,5 их наяд төгрөгийн халамж олгосон байна. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 1,3 сая иргэнд 515,6 тэрбум төгрөг зарцуулжээ. Халамжийн 14 төрлөөс 3 нь буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлдэг 969 хуулийн этгээдэд олгосон санхүүгийн мэдээлэл ил боллоо.

Хүүхдийн төлөө сан: 11 тэрбум төгрөг төвлөрчээ.

Санд авто машины азын дугаар дуудлагаар борлуулсны орлого 9 тэрбум, Хүүхдийн төлөө фондын 2 тэрбум төгрөг төвлөрчээ. Хүүхдийн төлөө санд 2021-2023 онд гаас 4 төрлийн 11 тэрбумын орлого бүрдүүлснээс 45 хүүхдэд 106.7 сая төгрөг зарцуулсан байна. Тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого сангийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг.

Улсын авто замын сан: 2008 оноос хойших 231,1 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болов

Улсын авто замын сангаас 2008 оноос хойш 106 хуулийн этгээд санхүүжилт авчээ. Цаашид Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн 2008 оноос хойш мэдээллийг ил болгохоор ажиллаж байна.

Соёл, урлагийг дэмжих сан: 73 төсөлд 2,8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

2021 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн, жил тутамдаа 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сан юм. 2021 оны 1.6 тэрбум, 2022 оны 1,2 тэрбум, нийт 2,8 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болж байна. Соёл, урлагийг дэмжих сангаас 58 хуулийн этгээд, 15 иргэн, нийт 73 санхүүжилт авчээ.

Шилэн индекс: Ил тод байдлын дундаж үнэлгээ өссөн байна.

Төрийн захиргааны төв байгууллагуудаас ЗТХЯ 100%-тай тэргүүлж байна. Яамдын дундаж үзүүлэлт 85.8%-аас 92%- болж өслөө.

Төрийн захиргааны байгууллагуудын дундаж үзүүлэлт 2023.04.24-ний өдрийн байдлаар 53.2% байсан бол 65.41% болж, 12.2%-иар өссөн байна. Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ил тод байдлын үнэлгээгээр тэргүүлсээр байгаа юм.

Энэ мэт мэдээлэл ил байх нь авлигаас салах хамгийн том хөшүүрэг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654210
0 эможи

keyboard_arrow_up