Дүүжин тээвэр, тойрог замаар эхэлж, эцэстээ тэгш, сондгой дээр буусан “ТҮГЖРЭЛИЙН САЙД Ж.СҮХБААТАР“

2023 оны 9 сарын 12

Arslan.mn

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нэгэн цагт УИХ-ын танхимд "Түгжрэл бол сургууль цэцэрлэгээс болж байгаа, барилга барьж байгаагаас болж байгаа, машин нэмэгдэж байгаас, хүн нэмэгдэж байгаагаас л болж байгаа. Түгжрэлээс болж жилд 13 их наяд төгрөгийн эдийн засгийн боломжоо алдаж байна. Улаанбаатар хотын нэг жолооч жилд 10 сая төгрөгийн алдагдал үүрч байна. Өчигдөр би 3 цаг түгжирсэн" хэмээн хээв нэг ярьж суусан.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар мэдээлэл хийхдээ "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын 18-20 хувийг 2022 онд амжилттай гүйцэтгэсэн. Энэ нь 2023-2024 онд хийгдэх нийт ажлын суурь дэвсгэр болж буй тул 2023 онд 60 хувь, 2024 онд үлдсэн 20 хувийн гүйцэтгэл хийснээр нийслэл хотын түгжрэлийг дээр дурдсан хувиар бууруулна гэж үзэж байна" хэмээж байв. 

Харин түгжрэлээс гарах шийдлийг ярихдаа дүүжин тээвэр, тойрог зам ярьж, эцэстээ авто машиныг тэгш, сондгойгоор явуулах шийдэлд л хүрэв. Энэ бүхний эцэст иргэд хөрөнгөтэй байсныхаа төлөө хохирч үлдэв. Гэтэл ирэх баасан гарагт уг шийдвэр хүчингүй болж, иргэд бүгдээрээ зам дээр түгжрэхээр болж байна. 

Өнөөдрийн байдлаар иргэд нийслэлийн авто замын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг байгааг олон улсын мэргэжлийн байгууллага судлан тогтоосон. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650711
1 эможи

Зочин
2023-09-12 11:22
муу эрд юу дараа гэж үг мэдэх үү, оюунэрдэнэ ийм амьтадаа сайд нэр зүүж санааг нь амрааж амыг нь үдэхийн тулд төсвийн мөнгө үрээд хэрэггүй л байхгүй юу
keyboard_arrow_up