СОЁЛЫН САЙД Nuseir Yassin-аар дамжуулан “НАЙЗЫНХАА“ бизнесийг дэмжив үү...
Зуны гурван сар Монгол орныг зорих гадныхны хөл тасраагүй гэхэд хилсдэхгүй. Түүний нэг бол яах аргагүй Дэлхийн алдартай контент бүтээгч Дэлхий даяар 70 сая гаруй дагагчидтай Nas компанийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin юм.
Түүний хувьд Монгол Улсад олон улсын контент бүтээгчдийн "Nas Summit" арга хэмжээг зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн билээ.
Тэгвэл түүнийг Соёлын сайд Ч.Номин хүлээж авч уулзах үеэр Nuseir Yassin "АРД"-ын логотой дээл өмссөн нь олны дургүйцлийг хүргээд байсан юм. Тэгвэл энэ удаад тэрээр "АРД"-ын логотой улаан ШҮХЭР барьж яваа нь олон хүний хардлагыг төрүүлээд авав. "Ард"-ын захирал ч.Ганхуяг, Соёлын сайд Ч.Номинтой гэр бүлийн найзууд бөгөөд Ч.Ганхуяг "МОНГОЛ" телевизээр “Аппрентис Монгол” шоуг хоёр ч улирал хийгээд байгаа юм.
Монголын шинэ үеийн бизнес эрхлэгч эмэгтэй, Монгол телевизийн захирлаас Соёлын сайд хүртлээ дэвшсэн Ч.Номингийн найзуудыг хэн хүнгүй л танина.
Угтаа улс орны юм бүхнийг сурталчилаад явж байвал бидэнд ашигтай ч СОЁЛЫН САЙД найз нарынхаа бизнест энэ мэт "тусгайлан" хандах нь хэр зохистой вэ...