ҮЕРЭЭР ШОУДАГСАД...
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд хүндхэн нөхцөл байдал үүсч, 1000 гаруй алба хаагчид өнөөдрийг хүртэл борви бохисхийлгүй ажилласаар...
Хэн хүнгүй л нэгдэн нийлж, үерт өртсөн 200 гаруй өрхөд тусламжийн гараа сунгасаар байна. Баянзүрх дүүргийн иргэд ч хоорондоо нэгдэн нийлж, үерийн дараах цэвэрлэгээнд хүч нэмэн хамжилцсаар...
Харин энэ үеийг эвтэйхээн шоу болгочих санаатай хэсэг бүлэг хүмүүс ажиглагдав. Үүний нэг нь УИХ-ын гишүүн асан Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга С.Оюунгэрэл.
Түүний хувьд 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн цахим хуудсандаа үерийн тухай ярихдаа уйлж, шоудав. Тэрээр "Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ажлаа хийж чадахгүй байгаа учир би та нарт сэрэмжлүүлэг хүргэе. Бороо орж эхэлмэгц гэрийнхээ бүх тогийг цахилгааны шитээр нь унтрааж байгаарай. Өндөрлөг газар бараадаарай, жалга газарт битгий машинаа тавиарай, бичиг баримтаа биедээ ойрхон аваарай гэж захимаар байна. Амь амиа л болдож байхгүй бол биднийг хамгаална гэж хуулиар үүргээ хүлээсэн хүмүүс нь ажлаа хийхгүй байна." хэмээсэн юм. Нидэр дээрээ ард иргэдэд санаа тавьж буй мэт харагдавч үргэлжлүүлэн тэрбээр "Ямар ч шинжлэх ухаан мэдэхгүй, гал, ус, цахилгааны аюулыг мэдэхгүй хүмүүс Засаг удирдаж байна. Бүгдийг нь хал... МАН бүгд хурал хийж байна..." гэх мэтээр улстөрлүү шургаад орчихов.
Үерийг улстөржүүлсэн хүн түүгээр ч зогссонгүй. Ардчилсан намын 400 гаруй залуус нэгдэн үерийн дараах цэвэрлэгээнд нэгдэж байна хэмээн Сүхбаатарын талбай дээр сүртэй сүртэй цуглаж, мэдээлэл хийв. Гэтэл 100 хүрэхгүй баг очсон талаар хүмүүс жиг жуг гэлцэж байна.
Тэнд ажиллаж буй мянга мянган залууст ганц урмын үг хэлчихдэггүй, ганц чулуу өргөөд өгчихдөггүй байж Зовлонгоор шоудагсдыг ард иргэд эхнээс нь таниад эхэлсэн...