Нийслэлийн удирдлагууд хууль бус үйл ажиллагаагаа “БУСДАД ТОХОХЫГ“ санаархав уу

2023 оны 4 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр хийсэн мэдээлэлдээ 2022 онд “Хот тохижилтын газар”-аас зарласан тендерт шалгарч, тусгай зориулалтын зам цэвэрлэгээний 28 машин 3,5 тэрбум төгрөгөөр нийлүүлсэн “Батсээр” ХХК-ийг АТГ-т өгч шалгуулахаар болсон гэв.

Энэ бол “Хувийн хэвшилд хүндрэл бэрхшээл учруулахгүй” гэх МАН-ын хуурамч үгийг тод илэрхийлэл болсон жишээний нэг. Өөрөөр хэлбэл, тендерийг хэн зарлаж, хэн шалгаруулсан билээ гэдгээс шалгалтаа эхлэх ёстой байтал хээвнэг энэ компанийг АТГ-т өгч шалгуулна хэмээн хэлж зогсдог.

Хуулийн дагуу бол Нийслэлийн хот тохижилтын газраас тендерийн бичиг баримтыг боловсруулж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Төрийн Худалдан авах ажиллагааны газрын цахим сайтад байршуулан зарласан байх ёстой. Нэгэнт зарласан тендерт “Батсээр” компанийн хувьд бусад оролцогчийн адил бичиг баримтаа бүрдүүлж өгсөн нь тодорхой. Төсөв мөнгөний асуудалтай байгаа Монголын эдийн засагт 4 тэрбум төгрөг гэдэг хоёр цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө. Төсвөөс санхүүжүүлэх бүхий арга хэмжээг цуцалчихсан 2022 онд 4 тэрбум төгрөгийн тендер зарласан гэхээр нийслэл бараг л улсаас илүү чадамжтай гэдгийг илэрхийлэл.

2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр “Хот тохижилтын газар”-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл автомашин худалдан авахаар 4 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Tender.gov.mn сайтаас үзвэл тендерийн бичиг баримтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас боловсруулж, гэрээг тус газрын дарга Б.Мөнгөнцэцэг,орлогч дарга Д.Батболд, санхүү бүртгэлийн хэлтсийн дарга М.Оюунсүрэн нар гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа юм. Гэрээ байгуулаад “Батсээр” компани машинаа нийлүүлсэн бас зам талбайн цэвэрлэгээнд гаргасан.Ингээд иргэдээс багагүй шүүмжлэл хүртсэн.

Гэтэл өнөөдөр нийслэлийн холбогдох албаныхны мэдээллээр “Тендерийн гүйцэтгэлийг хүлээж авах ажлын хэсгийн зүгээс барааг хүлээж авахдаа тендерт тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянахад техникийн тодорхойлолтын таван зүйл заалтыг огт хангаагүй гэсэн дүгнэлт гаргаад хугацаатай үүрэг өгч зөрчлөө арилгаж нэмж тоноглол хийх үүрэг даалгавар өгсөн. Тухайн компанийн тендерт шалгарсан үйл явц нь хуулийн дагуу явагдсан уу, тухайн компанийн харилцаа хамаарал нөлөөлөл байсан уу гэдгийг тодруулж өгөөч гэж АТГ-т хандсан. Тендерийн гүйцэтгэл нь шаардлага хангаагүй учраас яаж тендерт орсон эсэхээр АТГ-т хандаж шалгуулж байна” гэсэн мэдээлэл өгөв.

Уг нь, энэ оны нэгдүгээр сард Хот тохижилтын газрын дарга Б.Мөнгөнцэцэг нь хэвлэлд “Тооцоо, судалгаа хийж, жилийн дөрвөн улиралд, тэр тусмаа 35 хэмийн хүйтэнд ажилладаг, явган зам, нуух цэвэрлэдэг тус машиныг авсан. Ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, техник технологийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага ч байсан. Зарим хүн энэ машиныг зөвхөн цас цэвэрлэдэг гэж ойлгоод байгаа. Энэ бол зам, талбай цэвэрлэнэ. Тухайлбал, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Нэг ийм машин багадаа найман хүний нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, 28 машин 224 хүний нэг өдрийн ажлыг хөнгөвчилнө гэсэн үг. Үүнд үндэслэн, 2022 оны төсөвт суулгаж, тодорхой тооцоо, судалгаа хийж, тендер зарлаж худалдан авсан. Цаашид хогийн шүүр, хүрз зэргийг ашигладаг хоцрогдсон байдлаас салах, гар ажиллагааг багасгах шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд ч ийм бодлого баримталж байгаа” хэмээн ярьсан байдаг.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлагуудын баримталж байгаа бодлогын дагуу худалдаж авсаан гээд хэлсэн. Мөн 2019 онд авсан 20 машины нэг бүрийн үнэ 141,5 сая төгрөг байсан юм билээ. Компаниудааса ирүүлсэн үнийн саналын хамгийн дээд үнэ 148 сая төгрөг, доод үнэ нь 80 орчим сая төгрөг, цахилгаан мотортой, хүчин чадал багатай нь бүр хямд байсан. Боломжит хувилбаруудыг бид судалж үзээд, шаардлага хангах, техникийн үзүүлэлт нь сайн, эрс тэс нөхцөлд ажиллах боломжтойг нь сонгон шалгаруулсан гэж ярьсан байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны сайт Ulaanbaatar.mn дээр гарсан / https://ulaanbaatar.mn/news/17580 / 2023 оны нэгдүгээр сарын 16-нд гарсан “Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын машин нь 6-8 хүний ажлыг гүйцэтгэнэ” гэх гарчигтай мэдээллээс ч машиныг буцаасан тухай үг өгүүлбэр олж харсангүй. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батболд “Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай болж сайжирсан байна. Жилийн дөрвөн улиралд зам, талбай болон нуухын цэвэрлэгээг хийх боломжтой. Яг манайх шиг газар цэвэрлэгээ, арчилгааны олон зориулалтаар ашиглах тоноглолтой, хүчин чадалтай” хэмээн ярьсан байна.

Харамсалтай нь, өнөөдөр Нийслэлээс хийсэн албан ёсны мэдээллээр машиныг аваагүй, буцаасан юм шиг ярив. Хэрвээ үнэхээр шаардлага хангаагүй гэж үзсэн бол яагаад үйлчилгээнд гаргав, хэн тэгвэл үүнд нөлөөлөв гэдгийг “Батсээр” компанийг АТГ-т өгөхөөсөө өмнө нийслэлийн холбогдох албан тушаалтнууд, энэ тендерийн бичиг баримтыг боловсруулсан, шалгаруулсан, гэрээ байгуулсан хүмүүсээс хаймаар санагдах юм. Тос дотроосоо өтнө өө гэж... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646046
1 эможи

Зочин
2023-04-12 10:59
Цас цэвэрлэсэн ч юм байдаггүй шил нь татаад хажуугаараа унаад өгсөн энэ унаагаа Сумтайбазар дарга нь ажил гэрийнхээ хооронд унасан нь дээр байхаа
keyboard_arrow_up