Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар “420 тэрбум”-ыг хэрхсэнээ, түгжрэлийг хэдэн хувь бууруулснаа хэзээ тайлагнах вэ?

2023 оны 4 сарын 10

Arslan.mn

Эрх баригчид Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх түүхэн шийдвэр гаргаад 2 жил, тусгайлан сайд томилоод 8 сар болох гэж байна. Гэвч нийслэлийнхний уур уцаарыг барж, ажиллах амрах цагийг хумсалдаг “түгжрэл” хэмээх зовлон нимгэрсэнгүй. Сайд томилж, төсвийн нэмж, үндэсний хороо, төслийн нэгж байгуулаад ч үр дүн гарсангүй. Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор зорчуулж сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлж иргэдийг чирэгдүүлснээ шийдэл гэдэггүй юм бол асуудал хариуцсан дарга нарт дорвитой хийсэн ажил алга. Өнгөрсөн онд 420 тэрбумаар ямар ажил хийж, түгжрэлийг хэдэн хувь бууруулсан бэ. Хотын дарга Д.Сумъяабазар, түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нараас энэ асуултад хариулт өгөхийг шаардъя. Учир нь...

-Түгжрэлийг бууруулах 420 тэрбумын 30 хувиар Нийслэлийн захиргааны шинэ байрыг барьсан уу?-

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн зарцуулалтад ТББ-ууд хамтран мониторинг хийж хэд хэдэн ноцтой баримтыг дэлгээд буй. Тухайлбал, “Захиргааны ши­нэ санаачилга” ТББ-ын захирал С.Цэрэнпүрэв “Түгжрэлийг бууруулах 420 тэрбумын 30 хувь буюу 107,6 тэрбум төгрөгийг Яармаг дахь Нийслэлийн захиргааны шинэ байрыг барих ажилд зарцуулсан” гэж ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл түгжрэлийг бууруулах мөнгөөр хотын удирдлагууд шинэ байртай болсон юм биш биз. Аудитын шалгалтаар 420 тэрбумын зарцуулалт тун тааруу үнэлгээ авсан тухай мэдээ үе үе дуулддаг боловч тайлан мэдээ нь ил бололгүй өнөөдрийг хүрээд буй. Мониторинг хийсэн ТББ-ууд ч хэрхэн, юунд зарцуулж байгаа нь ил тод биш гэж дүгнэсэн байдаг. Хаалттай бүхний цаана хулгай, хууль зөрчсөн үйлдлүүд нуугдаж байдгийг нүүрсний хэргээс Монголчууд сайн мэдэх болсон. Тиймээс түгжрэлийг бууруулах 420 тэрбумын зарцуулалтыг шилэн болгохыг шаардъя.

-2022 онд 500 шинэ автобус оруулж ирнэ гэж амласан ч 91 автобус л орж иржээ-

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж 2022 онд 500 шинэ автобус оруулж ирнэ” гэж мэдэгдэж байсан ч өнгөрсөн онд 91 автобус л шинээр орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл төлөвлөсөн ажлын биелэлт нь ердөө 20 хувьтай байсан юм. Түүхэн шийдвэрийн биелэлт гэхэд дэндүү чамлахаар байгаа биз. Шинээр 500 автобус оруулж ирэхэд 77.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн 409 нь орж ирээгүй. Гэтэл парк шинэчлэл хийхээр төсөвлөсөн хөрөнгө юунд зарцуулсан нь тодорхойгүй байдал үүссэн тухай эх сурвалжууд ярьсан байдаг. Нийтийн тээврийн парк шинэчлэл яст мэлхий мэт удаан байгаа нь дарга нарын цавчаатай холбоотой гэж харддаг. Учир нь автобус худалдан авахдаа тендер зарлалгүй шууд худалдан авалт хийдэг гэх мэдээлэл бий. Хэний компанийн, ямар үнэтэй автобусыг худалдан авч байгааг татвар төлөгчид мэдэх эрхтэй. Гэвч энэ мэдээлэл ил болохгүй байгаа.

-Сургууль, цэцэрлэг шинээр барих, түрээслэхэд 50 орчим тэрбум төгрөг зарцуулжээ-

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал замын түгжрэлийн 23-28 хувийг үүсгэж байна гэж үзэн 2022 онд хамран сургах тойрогт нь хүүхдүүдийг суралцуулах ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ сургууль, цэцэрлэг шинээр барих, түрээслэх, сургалтын орчныг сайжруулах чиглэлд 50 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан тухай мэдээлэл бий. Энэхүү ажлыг зохион байгуулахдаа тооцоо судалгаагүй, бодлого төлөвлөлтгүй хандсан тухай эх сурвалжууд хэлдэг. Тодруулбал, сургалт явуулах зориулалтгүй, стандартын шаардлага хангахгүй барилга худалдаж авах, түрээслэх байдлаар хамран сургах тойргийн асуудлыг зохицуулсан байна.

Газар чөлөөлөх, явган хүний болон дугуйн зам шинээр барих, их багтаамжийн зогсоол байгуулах, замын хөдөлгөөний удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэх гээд 420 тэрбумаар цөөнгүй ажил хийж байна гэж албаныхан ярьдаг. Гэхдээ эдгээр ажлууд яг ямар шатанд яваа. Ямар үр дүн гарсан. Түгжрэл хэдэн хувиар буурсан тухай танилцуулсан тайлан мэдээ одоогоор алга.

Улаанбаатар хотын иргэд жил бүр 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрөөж байна. Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг хүрсэн гэх судалгаа хүртэл бий. Энэ асуудлыг цэгцлэхээр түүхэн шийдвэр гаргалаа хэмээн пи-ар хийж, жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулах эрх мэдлийг гартаа атгаад 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар 420 тэрбумыг хэрхсэнээ тайлагнах цаг хэдийнээ болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645985
0 эможи

Г.Сосор
2023-04-22 06:10
Хүн ам их ч бай бага ч байОрчин үеийн сайхан метротой болохын төлөө л ажиллах нь чухал байсан.Дүүжин тэрэг явуулахад зардал их гарна.Ингэж автобус, дүүжин унаа гэж ингэж их зардал гаргаж байхаар Му өнөөдөр нийслэл хотдоо метротой л болчих байсан.Зардал ч их хэмнэх байсан. Үе үеийн захирагч нар зоригтойгоор мэдлэгтэйгээр нийслэл хотоо аваад явж чадахгүй байнаа.Сумьяабазар шиг иргэн бол бүүр чадахгүй.!!!!! Шинэ барилгыг Хүүхдийн төв эмнэлг болгох байсан. Томчууд, хүүхдийн эмнэлгийг рамт холилдуулж болохгүй. МУ 15 аймагтай л байх байсан. 21 болгож хэрэггүй ашиггүй баахан аймаг нэмж, Аймаг сумдаа хөгжүүлж чадахгүй, Малчидынхаа үр хүүхдийг бүгдийг бүрэн дунд боловсролтой иргэд болгож чадахгүй, Малчидынхаа амьдрлыг иж бүрэн анхаарч хөгжүүлж, орон нутгийн хөгжлийг ард түмний боловсролтой нь хамт орхигдуулж хаясанаас , нийслэл хот руу зүтгэсэн. Баг, Сум, Аймгийг, үндсэн мал ахуйтай нь , хүн ардтайгаа иж бүрэн хөгжүүлэх хамгаас чухал.Малчдын амьдрал, боловсрол мэдлэгийг маш сайн хөгжүүлж, Баг, суманд хүртэл ясли цэцэрлэг, ажиллуулж Газар тариалан, мал аж ахуйг бие дааж хөгжүүлж дэвжих бүх бололцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй. МУ эхлээд мал аж ахуй, газар тариалангаа эхлэж иж бүрэн хөгжүүлж байж, үндэсний олон үйлдвэрээ сэргээж, экспортоо янз бүрээр нэмэгдүүлэхын төлөө зүтгэхэд аяндаа иргэд ганц УБ хот руу зүтгэхгүй.
Зочин
2023-04-10 10:45
Хотын түгжрэлийг яалтай билээдээ .Хамгийн гол буруутан бол зүгээр ХӨДӨӨНИЙХӨН намар болуу гэр тэргээрээ ,21аймаг 330 сумын бараг 90 мянган нөхдүүд дураараа давшилж орж ирээд намаржин,,өвөлжин,хаваржин хотыг УТАА,ТҮГЖРЭЛ,ХОГООР БУЛЖ БУЛЖ 5 САРЫН СҮҮЛЭЭр БҮТЭН 9 САР ТҮГЖРЭЛ УТАА, хогоор ХОТЫНХОНЫГ ХОРЛОЖ ХОРЛОЖ ХИЙСЭН АЖЛЫГ НЬ ҮГҮЙСгэж ХАМГИЙН МУУ НЭРИЙГ ХОТЫН АППАРАТЫНХАНд ЗҮҮлгэж БАЙНА.Ер ХӨДӨӨНИЙХНИЙГ ЖУРМАЛАХ ХЭРЭГТЭЙ 21 АЙМАГ, 330 СУМЫН ХҮМҮҮС ОРЖ ИРЭХ ГАРЦЫГ ХАА, 90 МЯНГАН ХҮНИЙ ДОР ХАЯЖ 45-50 МЯНГА НЬ МАШИНТАЙ ТЭГЭЭД ТАКСИНД ЯВЖ БАЙНА ГЭЭД БОДДОО ИЙМ БАЙХАД СҮХБААТАР , СУМЪЯАБАЗАР 2 ЯМАР Ч АЖИЛ ХИЙГЭЭД ЯАЖ Ч ЗҮГЭЭД ХЭРЭГ БАЙНА УУ БОДДОО ХҮМҮҮС ЭЭ. ХӨДӨӨНИЙХНИЙГ ДУРААР НЬ ХОТ НИЙСЛЭЛ РҮҮ ОРУУЛАХАА Л БОЛЧИХ, ОЮУТНУУДЫГ МАШИН УНУУЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ? НАЙМААЧИД , ОЮУТНУУД ӨГЛӨӨ ИРЭЭЛ МАШИНАА ЗОГСООЛД ТАВИАД ӨДӨРЖИН ЗОГСООЛД МАШИН НЬ ЭНЭНЭЭС ТҮГЖРЭЛ ҮҮСЭЖ БАЙНА.
keyboard_arrow_up