Сахил хүртээд шал дордов гэгчээр “СОЁЛЫН ЯАМ“-тай болоод ч хэрэг алга...
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрыг МУГЖ Б.Түвшинтөгс удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл өнөөдөр тус театр бүтэн составгүй, ерөнхий найруулагч, ерөнхий удирдаачгүй болсон сураг сонсдов.
Б.Сэргэлэн даргын үед мандан бадардаггүй юм аа гэхэд ямартай ч бүрэн бүрэлдэхүүнгүй болтлоо дампуурч байсан удаагүй. Гэтэл өнөөдөр театрын үйл ажиллагаа, бодит байдлыг шүүмжилсэн хэн бүхнийг ажлаас нь халж байгаа сурагтай.
Манай улсын сонгодог урлагийн цөм болсон нэр хүндтэй байгууллагыг өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхэд Соёлын яам чив чимээгүй суусаар. Сахил хүртээд шал дордов гэгчээр Соёлын яамны сайд нь театр биш төмсөө бодоод явахаар энэ ажил яаж ч урагшлах вэ дээ...
Гоцлон дуулаачийн ажлаас халагдсан талаараа МУГЖ Ө.Уянга олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олон нийтийн анхааралд өртөөд байна.
“Ажлаасаа халагдчихлаа. ДБЭТ-ын хамт олондоо баярлалаа шалтгаангүй шахуу халагдлаа даа. Мэргэжлийн хувьд шаардлага тавьж театрын ажил урагшгүй байгааг шүүмжлэх төдийд л халчихдаг болсон юм уу. Театр элгээрээ хэвтчихээд байгаа нь үнэн шүү дээ. Хувийн өс хонзонгоор ажлаа хийх байсан юм уу. Сайхан халагдлаа. Уг нь дуучных нь хувьд хүндэлдэг байсан юм” гэжээ.