Матрын нулимс унагахаа хэзээ болих вэ???
Хөдөө аж ахуйн салбарын томоохон бүтээн байгуулагчид бол яахын аргагүй тариаланчид. Тэд хавар, зуны цагт борив бохисхийлгүй ажиллаж, намрын цагт өндийх боломжтой болдог.
Ургац арвин бол баярлаж, өчүүхэн үүлний сиймхий хараад л угтан тосдог тэдний энэ их хөдөлмөрийг цагаан гартнууд хэрхэн ойлгох вэ дээ. Хотод ирж хэдэн ахиу төгрөгөөр ногоогоо худалдахыг эрмэлзэх ч хавчин дээрэлхэх нэгэн мундахгүй. Хороолол дунд орж заръя гэтэл тэр хавийн хүнсний дэлгүүрүүд нь хөөгөөд заруулахгүй. Дүүргээс тийм бичиг авчирч, тэнд л зар гэх нь ч бий. Гэтэл тэр хэсэгт нь хүн очих нь бүү хэл үзэгдэх нь ч ховор.
Жижигхэн асуудлыг жижигхээн гарцаар шийдвэрлэж болох байхад нөгөө попчин гарууд очоод шоудаад дуусчихаад үндсэн ажлаа хийхээ мартах нь бий. Үүний адил ногоочид дээр авч хэрэгжүүлнэ гэх ажлаа ажил хэрэг болгоорой гэж гуймаар...