Бурханы шашин эгэл байх, энгийн байхыг сургадаг бус уу...
Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр болсон.
Коронавирусийн цар тахлын үед олон иргэд нэг дор бөөгнөрөхийг хориглосон энэ цаг дор болсон тус төрийн тахилгыг хүмүүс төдийлөн сайшаахгүй байгаа нь харагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагаж явсан жийп машины цувааг ч хүмүүс тоолж барсангүй гэх нь байна.
Үүнээс гадна зураг дээр харагдаж буй лам хуваргуудын заларч буй ширээ, сандал өөрийн эрхгүй нүд татна. Бурханы шашин угтаа элэг байх, энгийн байхыг сургадаг бус уу. Тэр өндөр уулын орой дээр очоод ийм тансаг сандалд тухлах нь утга агуулгыг зөрчилтэй мэт харагдана. Хичнээн хүн энэ сандалыг өндөр уулын орой дээр залах гэж зүдэрсэн бол...
Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга даруухан, энгийн байсан бол ард иргэд ч ингэж их үг хаяхгүй байсан даа...