Ардын наадмыг АХ, ДҮҮ хоёр хуваагаад авчихлаа...

2021 оны 6 сарын 24

Шуудхан хэлэхэд Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахдаа аваад өгчихлөө. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулгын ачаар анхны цахим наадмыг хийж байсан Б.Баатар туршлагагүйтсэн үү яасан найр наадам дээр дуулж болохгүй харууслын дууг сүртэй бүжиг ая, дантай хослуулсан хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд амжсан. Гэтэл энэ жил Б.Баатар дахиад л найруулахаар болчихлоо. 

Уг нь энэ жилийн наадмыг Г.Цоггэрэл, Н.Наранбаатар, Б.Баатар гурав найруулахаар шалгарсан нь олон хүнд "Ёстой л үзэх юмтай наадам болох нь" гэсэн хүлээлтийг өгөөд байсан. Гэвч цар тахал нэрийн дор ганцхан хүнд шилжүүлсэн нь ах нь байж таарах... 

Залуухан Ерөнхий сайд анх гарч ирэхдээ ашиг сонирхлоос ангид байна хэмээж байсан ч өөрийнхнөө эзэмшдэг "Херо" компанидаа "Наадам хий" гээд өгчих нь хэн зохистой вэ.  Б.Баатарын найруулсан жүжгүүд эхэндээ хүмүүст таалагддаг байсан ч одоо бол үзэгчид аль ч талаас нь хараад таньдаг болчихоод байгаа. Өнөө л нэг улиг болсон Б.Баатар хэмээх хүн ч цөөнгүй.

Ард иргэдийн сэтгэл санааг ардын наадмаар өргөж, дэмнэж өгөх ёстой ч ахаараа хийлгэх чинь ... 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
628144
3 эможи

Зочин
2021-06-24 09:03
хөгийн....
keyboard_arrow_up