Батлан хамгаалах яамныхан “НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ“
Бидний цөөхөн Монголчууд сенсаациар сенсаацийг дарж амьдарсаар... Цэрэг амиа алдсан хэрэг, Батлан хамгаалахын сайдыг огцруулах тухай яриа хоёр ч хонолгүй Н.Түвшинбаяр аваргын зодооны хэргээр ор мөргүй болтол дарагдсансан.
Нэхэн сануулахад 2017-2020 онд цэргийн албан хаагч хохирсон 37 хэрэг бүртгэгдсэнийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир мэдээлсэн бөгөөд үүний 16 тохиолдол нь цэрэг нас барсан. Эндээс 3 нь хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг. Өнөө л цэргийг үхдэл нь зодсон хэргүүд гэсэн үг. Цэргийн албан хаагч гэмтсэн 21 тохиолдол, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 8, дарга захирагч нь хүч хэрэглэсэн 6 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 15 хэрэгт нь прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөн хуулийн байгууллагад хэд хэдэн хэрэг ажиллагаанд шалгагдаж буй.
Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг Батлан хамгаалах яамнаас ZOOM хурал ашиглан цэргийн ар гэрийнхнийг цэргүүдтэй яриуллаа гэсэн мэдээ нийтэлсэн харагдана. Цэргийг ар гэрийнхэнтэй нь яриулж байгаа нь сайн хэдий ч өнөөдөр инээгээд ярьж байгаа хүү нь маргааш хэн нэгний гарын шүүс болоод эмнэлэгт тарчлан хэвтэхийг хэн ч үгүйсгэхгүй. Гоё харагдах гэж биш гол асуудлаа эхлээд шийдмээр байнаа "Батлан хамгаалах яам"-ныхаан...
Эх сурвалж: ARSLAN.MN
|