Шүүгч нарын хэрэг “цахилгаан шат”-аар хүндрээд явчихлаа
Өчигдөрхөн өмгөөлөгч нар шүүгч, өмгөөлөгч, бас бус эмэгтэйчүүдийн эрхийг хууль хяналтынхан ноцтой зөрчлөө хэмээн мэдэгдэж, цагдаа, прокурорт шалгуулахаар хандсанаа мэдэгдэж байв. Гэтэл оройхон шүүгч, өмгөөлөгч нарын үйл явдал цахилгаан шатанд хэрхэн өрнөсөн талаарх бичлэг сошиал орчинд цацагдсанаар байдал өөр тийшээгээ эргэж байна.
Зөвхөн найз нөхдийн холбоосоор уулзсан хэмээн нулимс дуслуулан ярьсан Дора гэх бүсгүй тайлбар цахилгаан шатанд арай өөрөөр өрнөв. Өөрөөр хэлбэл, шүүгч өмгөөлөгчид уулзалздаж архидан согтуурсан, цахилгаан шатанд Дора Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Отгонбаатар нар ёс бус үйлдэл гаргаж байгаа. Харин тэдний ёс бус тэр үйлдлийг шүүгч, АТГ-ын ажилтнууд өөгшүүлэн харж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.
ЦЕГ-аас шүүгч нарыг биеэ үнэлэгч авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж эхлээд буй. Учир нь эмэгтэйчүүдийн дансаар мөнгө шилжүүлсэн баримт авагдсан байдаг.
Мэдээж хувь иргэдийн бичлэгийг олон нийтэд дэлгэх нь хүний эрхийн үүднээс буруу. Гэхдээ нэгэнт ил болсон бичлэг дээр хууль ёсыг сахих ёстой, хараат бус байх ёстой шүүгчид зүй бус үйлдлийг өөгшүүлсэн харж явснаас харахад энэ хэрэг хүндрэх нь. Хаалттай хаалганы цаана үйл явдал хэрхэн өрнөсөн нь хүн бүрийн анхаарч буй сэдэв.
Хамгийн сонирхолтой нь ингэж найзан дундаа орсон шүүгч, өмгөөлөгч, АТГ-ын ажилтнууд хаалттай хаалганы цаана юу ярилцсан бэ. Хараат бус байх ёстой шүүгчид ийнхүү олноор цугларан юу ярилцдаг вэ. Учир нь тэдгээр хүмүүс ажил хэргийнхээ шугамаар нэгнээсээ хараат бус байх ёстой албан тушаалтнууд. Нөгөө талаар шүүгчдийн хувьд гэхэд улс төр, албан тушаал, авлигын томоохон хэргүүдийн шүүсэн шүүгчид байдаг. Тиймээс эдгээр шүүгч, өмгөөлөгч, АТГ-ын ажилтнууд ийм байдлаар хэрэг наймаалцдаг юм биш биз гэх хардлага олон нийтэд байсаар байна.
Нэгэнт ил болсон энэхүү бичлэгээр шүүгчдэд, өмгөөлөгч, АТГ-ын ажилтнуудад холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР