ИТГЭЛ ЭВДЭЖ, ШАНАЛАЛ НЭМСЭН НӨХӨРЛӨЛ

2020 оны 8 сарын 04

Итгэл эвдэж, шаналал нэмсэн нөхөрлөл

Бидэнд байсан орон сууц, автомашин, хадгаламж бүгд үгүй болчихсон. Эхнэр бид хоёрын хорин жилийн хөдөлмөр үгүй болчихлоо гээд нулимс унаган зогсох хижээл насны ахыг хараад дагаад нулимс урсгачихлаа. Хэрэндээ л нулимсаа тэвчсэн юмсан...

Гадаа гарч даарч, дотор орж халууцан, өвлийн хүйтэн, зуны аагим халууныг үл хамааран хоёр хөршөөсөө бараа татан ганзагын наймаа хийж, өөрийн гэсэн гэр орон, хөл дүүжлэх унаатай болсон юмсан.

Найзынхаа үгэнд итгэсэнээсээ болоод одоо өөрийн гэсэн юу ч үгүй болсондоо харамсан өөрийгээ зэмлэн сууна. Найз минь надад хэлэхдээ гуравхан хоногийн дараа буцаагаад өгнөө, өгөхдөө 8-10 сая төгрөг өгнөө, яаралтай орон сууцаа миний нэрлүү шилжүүлээч гэсэн санал тавьсан юм.

Уг нь найздаа туслачих гэсэн санаа байсан юм. Өөрийнх нь бие муу, нөхөр нь харийн оронд харласан хар багын найз минь уйлаад, хүүхдээ хөтлөөд ороод ирэхийн цагт би юу ч хэлж чадаагүй юм гэх гэнэн, итгэмтгий бас өрөвч занг нь үнэлмээр бас өрөвдмөөр.

Нэгэн гэр бүлийн хориод жилийн хөдөлмөрийг долоо хоног гэрт нь хонохоос наагуур гуйж, ятгаж, шаналгаж өөрийн болгож авчихаад хоёрхон хоногийн дотор бусдад зарж, намайг хууран мэхэлж, залилаад харийн оронг зориод эх нутгаасаа гараад явчихна гэж төсөөлөөгүй юм.

Одоо гурван сайхан хүүхэд, халамжит эхнэртэйгээ хаана очихоо мэдэхээ байчихлаа, айлын хажуу өрөө түрээслэнэ гэдэг бид тав шиг дуу чимээтэй хүмүүсд бүтэхгүй ч тэсэж л явна даа. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, хариу хүлээж, дэмий санаа зовохоос өөр зүйл надад алгаа гэхэд хоолой нь зангирах ахын ямар их хүч, хөдөлмөр, сэтгэл зүтгэл орсныг үнэлээд барамгүй.

Тавхан сая төгрөгийн төлөө ирээдүйгээ балласан би хэрхэх тухай эхнэртэйгээ ярилцдаг. Залуу насандаа хөдөлмөрлөсөн шигээ хөдөлмөрлөж чадахгүй ч гурван хүүхдээ дандаа хажуу өрөөнд байлгалтай биш, арга бодно доо, найз минь ирэх байхаа гэх нь Монгол эр хүний аугаа уужим сэтгэл ээ.

Цөөхөн Монголчууд бид хэн нэгнийгээ хууран, залилан мэхлэхийн оронд шударгаар хөдөлмөрлөж, хэн хэндээ дараа болохгүй амьдрах юмсан.

“Ятгах тусам нягтал”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
618896
1 эможи

Зочин
2020-08-04 20:25
Монголчууд ихэнх нь ах, дүү нар ч тэр нэгийгээ ходрохыг л боддог. Гадаадад бол хол явсан нь дээр хүн муутай.
keyboard_arrow_up