“ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ”

2020 оны 1 сарын 13

“Ятгах тусам нягтал”

Бидэнд байсан орон сууц, автомашин, хадгаламж бүгд үгүй болчихсон. Эхнэр бид хоёрын хорин жилийн хөдөлмөр үгүй болчихлоо гээд нулимс унаган зогсох хижээл насны ахыг хараад дагаад нулимс урсгачихлаа. Хэрэндээ л нулимсаа тэвчсэн юмсан...

Гадаа гарч даарч, дотор орж халууцан, өвлийн хүйтэн, зуны аагим халууныг үл хамааран хоёр хөршөөсөө бараа татан ганзагын наймаа хийж, өөрийн гэсэн гэр орон, хөл дүүжлэх унаатай болсон юмсан.

Найзынхаа үгэнд итгэсэнээсээ болоод одоо өөрийн гэсэн юу ч үгүй болсондоо харамсан өөрийгээ зэмлэн сууна. Найз минь надад хэлэхдээ гуравхан хоногийн дараа буцаагаад өгнөө, өгөхдөө 8-10 сая төгрөг өгнөө, яаралтай орон сууцаа миний нэрлүү шилжүүлээч гэсэн санал тавьсан юм.

Уг нь найздаа туслачих гэсэн санаа байсан юм. Өөрийнх нь бие муу, нөхөр нь харийн оронд харласан хар багын найз минь уйлаад, хүүхдээ хөтлөөд ороод ирэхийн цагт би юу ч хэлж чадаагүй юм гэх гэнэн, итгэмтгий бас өрөвч занг нь үнэлмээр бас өрөвдмөөр.

Гэр бүлийн минь хориод жилийн хөдөлмөрийг долоо хоног гэрт минь хонохоос наагуур гуйж, ятгаж, шаналгаж өөрийн болгож авчихаад хоёрхон хоногийн дотор бусдад зарж, намайг хууран мэхэлж, залилаад харийн оронг зориод эх нутгаасаа гараад явчихна гэж төсөөлөөгүй юм.

Одоо гурван сайхан хүүхэд, халамжит эхнэртэйгээ хаана очихоо мэдэхээ байчихлаа, айлын хажуу өрөө түрээслэнэ гэдэг бид тав шиг дуу чимээтэй хүмүүсд бүтэхгүй ч тэсэж л явна даа. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, хариу хүлээж, дэмий санаа зовохоос өөр зүйл надад алгаа гэхдээ хоолой нь зангирах ахын ямар их хүч, хөдөлмөр, сэтгэл зүтгэл орсныг үнэлээд барамгүй.

Тавхан сая төгрөгийн төлөө ирээдүйгээ балласан би хэрхэх тухай эхнэртэйгээ ярилцдаг. Залуу насандаа хөдөлмөрлөсөн шигээ хөдөлмөрлөж чадахгүй ч гурван хүүхдээ дандаа хажуу өрөөнд байлгалтай биш, арга бодондоо, найз минь ирэх байхаа гэх нь Монгол эр хүний аугаа уужим сэтгэл ээ.

Цөөхөн Монголчууд бид хэн нэгнийгээ хууран, залилан мэхлэхийн оронд шударгаар хөдөлмөрлөж, хэн хэндээ дараа болохгүй амьдрах юмсан.

Хэрэв энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.3

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612525
0 эможи

Зочин
2020-01-13 15:35
Зочин
2020-01-13 14:41
keyboard_arrow_up