Ерөнхий сайдаа, БСШУСЯ-ны ТНБД Баярсайханыг хэзээ чөлөөлж, мэргэжлийн хүнийг томилох вэ?

2019 оны 4 сарын 04

б.Баярсайхан зурган илэрцүүд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам бол олон   салбарыг хамарсан, эрхлэх асуудлын хүрээ нь  өргөн том айл. Улс орныхоо боловсрол, соёл, шинжлэх ухаанч  хандлагыг залж тохируулж байдаг бодлогын газар.Гэтэл ТөрийннарийнбичгийндаргаБ.Баярсайхантай холбоотой  Боловсролын яамыг залж чиглүүлэх нь бүү хэл, боловсролтой  хүнд баймгүй ёс зүйгүй нэгэн гэдгийг ажлаа өгсөн сайд нь олон нийтэд ил шулуухан хэлж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй тэрбээр өөрийн намтарт төгссөн сургуулиа зохиосон гэх мэдээлэл хэвлэлээр  тарж хатагтай Б.Баярсайханыг нүүр хийх газаргүй болгосон ч энэ асуудал тэгсхийгээд намжсан юм. Хэрэв энэ үнэн бол  Боловсролын салбарын Төрийн нарийн бичгийн дарга ийм хүн байна гэхээр  бусад салбарынхан хамаагүй мэт. Өөрөөр хэлбэл, энэ мэт хэчнээн хүн ч өнөөдөр намтараа зохиож боловсролтой хүний дүр эсгэж буйг бид мэдэхгүй. Түүнчлэн хуурамч дипломтой байхад нь энэ асуудлыг  шалгаж нягтлаагүй Төрийн албаны зөвлөл ч буруутай мэт харагдаж байна.

Үүний зэрэгцээ үнэн худлыг мэдэхгүй ч яамныхаа ажилчдынхаа өмнө ёсзүйгүй аашилсан тухай хэсэгтээ л  шуугисаныг уншигчид андахгүй биз.  Ингэж хэлэхийн учир нь түүнийг Хүүхдийн театр дотор дотоожоо тайлсан гэх  яриа салбарынхны нь дотор яригдаж, тэндээсээ хальсан учраас л бусдын сонорт хүрч эгдүүцэл, шүүмжлэл өрнөсөн байх. Түүний тухай энэ салбарын өмнөх сайд Ц.Цогзолмаа ажлаа хүлээлгэж өгөх үеэрээ   “Энэ хүүхэн боловсролын салбарт тэнцэхгүй” гэж түүний улаан нүүрэн дээр хэлж байсан удаатай. Уг нь тэрбээр хэсэг хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөж   шүүхээр маргалдаж явсан ч  яамандаа  ирж Төрийн нарийн гэх албаа үргэлжлүүлэн  хаших болсон нь тус яамны олон хүнийг гонсойлгосон гэдэг. Тиймээс л Ц.Цогзолмаа сайд чуулганы танхимд ч шинээр ажлаа эвсан сайдад нь Б.Баярсайханыг энэ албан тушаал дээр тэнцэх хүн биш шүү хэмээн хэлж байсан гэсэн үг. 

Ер нь бол Б.Баярсайхан яагаад БСШУСЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга болсон бэ гэдгийг  олон нийт дүү Б.Амарсайханых нь чүдэнз зурдаг  сонгуулийн рекламтай холбож ярих нь бий. Тэр реклам өндрөө авсан нь  үнэн. Сонгуулийн үр дүнд нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй ч нийгмийн сэтгэлзүйг дагуулж байсан нь үнэн. Түүний дараахан Б.Баярсайхан томилогдсон нь ч бас үнэн юм.  

Харин  Ц.Цогзолмаа сайдын суудлаасаа буугаад явахдаа яагаад “Энэ хүүхэн боловсролын салбарт тэнцэхгүй” гэж хэлсэн бэ гэдэгт хариулт нэхвэл Б.Баярсайхан тухайн үед Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдчихөөд байсан.  Тодруулбал, Засгийн газрын  2017 оны долдугаар сарын 18-ны хуралдаанаар түүнийг салбараа болон төрийн албан хаагчдыгмэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Үүнээс хойшх хугацаанд тэрээр шүүхээр маргаан үүсгэн хөөцөлдөж явсан. Ингээд нэг жилийн дараа буюу 2018 оны наймдугаар сарын 23-нд түүнийг  ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан байдаг. Энэ нь  У.Хүрэлсүхийн Засгийн газарт боловсрол, ёс зүй хамаагүйн нэг жишээ   гэж хэлж  болох юм. Гэвч БСШУСЯ-ыг боловсролтой нэгэн, мэргэжлийн хүн удирдаж чиглүүлэх нь Монголын боловсролын салбарт хэрэгтэй. Өсвөр үе, хойчийн сэхээтнүүдийн боловсрол, соёл, шинжлэх ухаанч байдлыг төлөвшүүлэхэд ёс зүйтэй манлайлагч, удирдагчийг томилох ёстой.

Ийм учраас Ерөнхий сайд, Ардын намын дарга  У.Хүрэлсүх та БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг  хэзээ чөлөөлж, шалгуур хангасан мэргэжлийн хүнийг нь томилох вэ. Боловсролын салбар гэдэг бусад улс оронд амин чухал салбар байсаар атал манай улсад яагаад ингэтлээ доройтож боловсрол нь тодорхойгүй улстөрийн шахаагаар орж ирсэн ийм хүмүүсээр дүүрэх ёстой юм бэ. Ядаж улстөрийн шахаагаа хийсэн ч боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан өмнөх Төрийн нарийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормаа шиг мэргэжлийн хүнийг яагаад томилж болоогүй юм бэ.  Тиймээс Ерөнхий сайд аа, та одоо л энэ салбарын энэ чухал албан тушаалд мэргэжлийн хүнийг нь яаралтай томилохгүй  бол боловсролын салбар дампуурсаны хариуцлагыг олон мянган багш, эцэг эхчүүд таниас хариуцлагас нэхэж 2020 онд дүнгийг чинь торолгүйхэн тавиад өгөх болов уу.

Эцэст нь У.Хүрэлсшх дарга аа,  таны хэлэх дуртай төрийн албаны шалгуур хангасан, мэргэжилдээ үнэнч, шударга  ёсыг эрхэмлэдэг хүмүүсийг төрд ажилуулна гэж хэлж байсан энэ сайхан брэнд үгнүүдээ утгаар нь хэрэгжүүлээч гэж хэлэх байна.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
601901
4 эможи

keyboard_arrow_up