Зөвшөөрөлтэй барилгуудыг эхлүүлж, хотын үзэмжээ тордох уу, хэсэг иргэдийн сонирхолд тээглэн, хөгжлөө хорьсоор байх уу?

2019 оны 2 сарын 22

Их дэлгүүрээс чанх урагш Цирк рүү явах замын зүүн талын дөрвөн давхар орон сууцны барилгын бөөрөнд жижигхэн гэр баригдаад жилийн нүүр үзэж байна. Хэрвээ хүмүүс сайн санаж буй бол энэ хэсэгт нийслэлийн төвийн өнгө үзэмжийг дээш татахаас илүү доош чангаадаг, орон сууцны барилгын өргөтгөл байсан юм.

Яг энэ өргөтгөлд нэг хэсэг ХААН банкны салбар, баар гээд үйлчилгээний газрууд  ажиллаж байсан. Бас япон барааны дэлгүүр ч зоорийн давхарт байрлаж байна. Тэр өргөтгөлийн туурин дээр одоо харин яагаад жижигхээн гэр байж байна вэ?

Гэр бол газрын маргаан, хүмүүсийн ашиг сонирхлын гэрч юм гээд хэлчихвэл буруудахгүй болов уу.

Газрын маргааны түүх

Анх энэ газрыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу арктай орон сууц худалдаа, үйлчилгээний барилга барих зориулалтаар газар олгожээ.

Арктай барилга Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дахь 40 мянгантын 44, 45 -р байр мөн  60, 68-р  байрыг холбон босох байв. Одоо 60, 68 дугаар байрыг холбосон арктай барилга аль хэдийнэ босч, аж ахуйн нэгжүүд  тогтмол үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Гэвч яг эсрэг талын байрны газарт маргаан үүсч, жижигхэн гэр баригдаж, хотын өнгө үзэмжийг хайш яайш болгочихоод байгаа нь энэ аж.

FROHUID_44-r_bair_gazriin_margaan__8_ Зөвшөөрөлтэй барилгуудыг эхлүүлж, хотын үзэмжээ тордох уу, хэсэг иргэдийн сонирхолд тээглэн, хөгжлөө хорьсоор байх уу?

“Майнинг консалтинг” болон “Зан интернэшнл” компаний эзэмшлийн газар нь 10 илүү жил өнгөрсөн ч энэ газар дээр Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд багтсан эсрэг талд нь баригдсантай ижил загвартай барилгаа босгож дийлээгүй яваа аж.

Учир нь энд тус 44 дүгээр байрны 2 тоотын эзэмшигчид дур мэдэн өргөтөл барьж, өргөтгөлөө банк болон үйлчилгээ эрхэлдэг компаниудад түрээсэлж, бас өөрсдөө бизнес хийн ашиг олж байсан хэрэг.

Өргөтгөл нь хууль бус, МХЕГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн холбогдох газруудын тусгай зөвшөөрөлгүй баригдсан учраас буулгах үүргийг тус газрууд өгсөөр байсан ч энэ өргөтгөл боссон аж.

Өнгөрсөн онд дээрх өргөтгөлийг холбогдох газрууд хүчээр буулгасны дараа дур мэдэн өртгөтгөл барьсан этгээд хэдэн оршин суугчдын хамт жижигхэн гэр авчирч барьчихаад байгаа нь энэ гэнэ.

Газрыг эзэмших гэрчилгээнүүд харин нэр дурдсан компаниудад бий. Энд Нийслэлийн Засаг даргын “Хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрөх тухай” А-62 тоот захирамж хэрэгжин, замын яг эсрэг талд байрлаж байгаа арктай, аркан доогуур хоёр машин зөрөх зайтай, хоёр явган хүний салаа замтай барилга баригдах байжээ. Гэвч ажил нь саатаад 15 жил орчим болж байгаа юм.

Өнөөдөр энд үүссэн асуудал өөрөө Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан, УМХГ-аас авсан зөвшөөрсөн техникийн нөхцөлтэй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлтэй барилгуудыг эхлүүлж, хотын өнгө үзэмжээ аврах уу, хэсэг иргэдийн ашиг сонирхолд тээглэн, хөгжлөө хорьсоор байх уу гэсэн асуудал дэвшүүлсэн сэдвийг үүсгэж байна.

 “Хэсэг иргэдийн ашиг сонирхол” гэсэн үгийн тухайд:

Барилга барих ажил үндсэндээ 15 орчим жил зогссон гэдгийг дээр дурдсан. Энэ бүх хугацаанд барилга барих асуудлыг оршин суугчид болон өргөтгөл барьсан иргэн эсэргүүцсэн байгаа бөгөөд “Майнинг консалтинг” болон “Зан интернэшнл” компанийг удаа дараа шүүхэд өгч байжээ.

Гурван шатны шүүхэд өрнөсөн таван удаагийн шүүх хурлын шийдвэр Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу барилга барих эрхээ МХЕГ-аас авсан зураг төсөлтэй барилга эхлүүлэх зөвшөөрөлтэй компанийн талд гарсан ч иргэд нь ахиад л эсэргүүцсэн хэвээр байгаа.

Иргэд эсэргүүцэж байгаа шалтгаанаа орон сууцны байрны цонх баригдах гэж байгаа барилгын ханатай зэрэгцэх учраас боломжгүй гэсэн үгээр тайлбарладаг байна. Гэхдээ тэр айлууд компаниудтай тохиролцоод, цонхоо битүүлнэ хэмээн амлаж, тэднээс тус бүртээ багагүй хэмжээний нөхөн олговор, мөнгө авч байжээ.

Гэвч иргэд ингээд тохиролцсон хэрнээ яг барилгын ажлыг эхлэх гэхээр хэлсэн, ярьснаасаа хазайж, шүүхэд өгч, эсэргүүцсээр байгаа юм. Энэ нь тэдэнд өөр ямар нэгэн сонирхол, магадгүй илүү мөнгө авах сонирхол бий гэдгийг харуулах шиг.

“Майнинг консалтинг” гэхэд энэ хугацаанд маш их хэмжээний хохирол амссан гэдэг. “Барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын дагуу байсан журмын дагуу бүхий л ажлыг гүйцэтгэсэн байсан.

Үүнээс хойш энэ журам 2014 онд НИТХ-ын 5/14 дүгээр тогтоолоор шинэчлэгдсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үүнд тохируулж, шинээр гаргасан хэдий ч оршин суугчдын үүсгэсэн асуудлаас болж ажил нь зогсонги байдалд орчихоод байгаа юм байна.

Эх сурвалж: Niigmiintoli.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
600475
1 эможи

ChUKA
2019-03-23 08:03
40 50 MYANGATIN FB IIN GISHUUD UNEN NUUR TSARAI NI ASHIG SONIRHOLD NI BAIDAGIIG ILCHLEHEER BLOCKOLDOG YUM. YUNDAA AIGAAD BAIGAA NI TODORHOI, HUURAMCH HUMUUS IHTEI
keyboard_arrow_up