Монголчуудыг хордуулан байж мөнгө олох ухаан Ц.Баатарсайханд л бий

2019 оны 2 сарын 15

Манай улс хүнсний аюулгүй байдал тал дээр авах юмгүй гэж хэлэхэд болно. Үүнийг ч батлах шиг боллоо. Олон улсын стандарттай сүлжээ түргэн хоолны газар нь иргэдийг олноор нь хордуулж эмнэлэгт хэвтэх дээр тулгалаа.

KFC-г "Таван богд" групп Монголд оруулж ирснийг хүн бүр мэднэ. Дэлхийтэй хөл нийлүүлж алхаж байна хэмээн анх орж ирэхэд нь хүн бүр л сайшааж байв. Гэтэл бодит байдал дээр хүний эрүүл мэндэд цаашлаад Монгол улсын хүн амын аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх хэмжээний халуунд тэсвэртэй бактер, их хэмжээний нитрит илэрсэн хороор иргэдэд үйлчилж байна гэж хэн санах билээ. Дэлхийн жишгийг дэлхийн хэмжээнд нь л хий л дээ!

Олон түмнийг хооллох их буян болдог гэдэг. Тэгвэл өдгөө "Мөнгө цагаан, Нүд улаан" гэдэг үүн дээр л харагдаж байна. Мэдээж ашгийн төлөө байх нь гарцаагүй ч бусдыг ходоодоор нь барьцаалж, хордуулан байж мөнгө олох ухаан хаанаас төрдөг юм бол доо.

Удахгүй "Таван богд"-оос мэдэгдэл хийж, уучлал хүсэх биз. Гэлээ гээд хэдэн хүн ажлаас нь халаад өнгөрмөөргүй байна.

Олны үг ортой гэдэг. Хүмүүс хоорондоо жиг жуг хийх юм билээ. "Тахиа нь хатуу, энэ салбар тэр салбараасаа муу, түүхий эд нь Хятадаас орж ирдэг" гэх мэт. Олон улсын жишиг гэдэг хаа ч нэг л янзаараа байдаг шүү.  Түүнээс биш Монголд болохоор хүмүүс хордлоо, Монголд учраас амт нь өөр гэхгүй байлгүй.

Таван богд ганц KFC гэлтгүй өөр Олон улсын нийтийн хоолны сүлжээг Монголд оруулж ирсэн. Энэ байдлаараа бусад хоолны газруудад чинь хүн хордохыг үгүйсгэхгүй. Ц.Баатарсайхан та хэдий болтол  хоол нэртэй хороор бизнес хийх вэ? 

М.Март

эх сурвалж:CHUHAM.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
600275
2 эможи

иргэн
2019-02-17 16:30
ОДооноос эхлээд эдгээр газруудаар үйлчлүүлэхгүй байя
Зочин
2019-02-17 09:41
biche barina garchig marchig gej alchhiimaa martaa
Зочин
2019-02-16 17:26
GEE БАНДИ ИЧИЖ БАЙГАА БАЙХ ГЭЖ НАЙДЬЯ
яана даа
2019-02-16 09:34
хятад хүнсээс шууд татгалзах ёстой. ТАНЫГ албадан идүүлээгүйг анхаар.
zochin
2019-02-16 01:02
odoo idehee bolichih ene ih unetei hortoi tahia idsen ch yalaa ideegui ch yamar uheh bish shal novshiin yum oruulj irlee geh ter oruulj irsen humuusiin shunal albaar muu tuuhii edeer hiij Mongolchuudiig horloj bna .Olon uls orond idej bsan ter gazruud uneheer chanariin undur tuvshind saihan hiideg manaid bol baahan guril dotor hatuu tahianii mahtai mash muu hiideg gedeg unen mugu l bodoj zardag bolohoos hunii eruul mendiig bono gevel hudlaa.
цалин
2019-02-15 22:43
одооноос эхлээд энэ хоолны газраар үйлчлүүлэхээ больчихё
Zochin
2019-02-15 17:04
Ene hvnii chin dvv nar mash udaryy amidardag um baina Lee.sohor zoosoor sadangaa haydag.ih shynal baigaa biz Dee.
zochin
2019-02-15 16:22
tavan bogdiin baatarsaikhan khurts nar chin neg turiivchtei khumuus gedeg biz dee
keyboard_arrow_up