Төрийн нарийн хатагтай яасан гэнэ үү?
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы талаарх нүүр улайлгасан мэдээллүүд цацагдах боллоо. Өмнөх сайдтайгаа зөрчилдсөөр ажлаа өгөхдөө тулж, эцэстээ шүүхээр явж байж албан тушаалдаа эргэн ирсэн түүний талаар элдэв мэдээлэл тараад байгаа нь ямар учиртай вэ.
Боловсролын яам бол Монгол Улсын ирээдүй хойчийг бэлтгэх бодлогыг тодорхойлогч хамгийн чухал салбар.
Гэтэл энэ яамны удирдан чиглүүлэгч Төрийн нарийн бичгийн дарга бүсгүй бусдаа манлайлан, үлгэрлэж чадахгүй байгаа нь харамсалтай. Уг нь түүнийг мэргэжлийн, өндөр боловсролтой, шударга, үнэнч хариуцлагатай, зарчимч нэгэн болохоороо уйгагүй шүүхээр явж ялалт байгуулжээ гэж нааштайгаар хүлээж авч байсан хүн олон. Харин Төрийн нарийн Б.Баярсайхан яасан гэнэ үү?
Түүний дүү жүжигчин Б.Амараа Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд тоглож байснаа гэнэт Ардын намын сонгуулийн сурталчилгаанд өмнөхөөсөө тэс өөр юм ярьсаар гарч ирэхдээ ганц шүдэнз зураад л эгчийгээ Боловсролын яам руу зүтгүүлчихлээ гэж тухайн үед нийгэм даяар шуугиж байсан. Тэгэхэд түүнийг гадаад, дотоодын олон их, дээд сургууль төгссөн, эрдэм боловсролтой эмэгтэй болохоороо бор зүрхээрээ өдий зэрэгт хүрсэн үү, дүүгийнхээ зурсан шүдэнзний хүчээр албандаа оччихов уу гээд байсан даа.
Өнөөдөр Төрийн нарийн Б.Баярсайханы мэргэжил, ажил байдлын анкет нэгэнт нийгэмд ил болжээ. Тэрбээр өөрийн намтартаа 1991 онд Монгол Улсын Багшийн сургуулийг төгссөн гэжээ. Энэ үед тус сургууль коллежийн статустай байсан юм. Гэтэл Б.Баярсайхан хатагтай ийм сургуулийн дуу хөгжмийн ангийг дүүргэсэн гэдгээ бичихээсээ санаа нь зовсон уу, эсвэл хүн мэдэхгүй гэж бодоод худлаа бөглөсөн юм болов уу.
Ямартаа ч түүний сургуулийнхаа нэрийг андуурч бичсэн явдал үүгээр дуусахгүй. Өөрийгөө сэтгүүлч мэргэжилтэй гэдэг энэ эмэгтэй 1999 онд Монгол Улсын сэтгүүл зүйн сургууль төгссөн гэж анкетдаа бичжээ. Манай улсад ийм нэртэй сургууль байдаггүйг сэтгүүл зүйн салбарынхан сайн мэднэ. Боловсролын яамныхан ч өөрсдөө андахгүй гэдгийг эрхэм Төрийн нарийн маань анзаараагүй бололтой. Үнэн хэрэгтээ түүний төгссөн Монгол Улсын сэтгүүл зүйн сургууль гээд байгаа нь Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургууль болж таарчээ. Одоо бараг тэр сургууль нь байхгүй болсон доо. Түүнийг сурч байхад энэ нь курс маягаар ажилладаг байсан юм. Б.Баярсайхан хатагтай их олон газар ажиллаж байсан тухайгаа намтартаа дурджээ.Үндэсний телевизэд редактор, МSС группт пиар менежер, Ийгл телевизийн маркетингийн албаны дарга, Монголын үндэсний пресс клубийн ерөнхийлөгч, Олон улсын пресс клуб холбооны ерөнхийлөгчөөр, Улсын дээд шүүхийн сэтгүүлийн нарийн бичгийн дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Хамгийн сонирхолтой нь Дээд шүүхэд 1999-2001 оны үед ажиллаж байхдаа АНУ руу ажлын шугамаар явах шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж чаджээ. Гэтэл өндөр хөгжилтэй оронд очингуутаа Б.Баярсайхан сургуульд суралцахаар сугарч үлдсэн тухай хамт явсан нөхөд нь одоо ч ярих юм билээ. Түүнийг "харлаж” хоцорсон гэх ч яриа байдаг. Дээд шүүхийн албан ажлын бүрэлдэхүүнд багтаж явсан хүн сургуульд үлдэнэ гэж ч юу байхав.
Сугарч үлдсэн хойноо харин сургуулийн мөр хөөж явсан байхыг үгүйсгэхгүй. Ямар тэр үед хамт явсан биш, үнэн худлыг нь мэдэхгүй юм.
Саяхан “Найрамдал” зусланд болсон нэгэн үйл явдал болж, тэр үед нь олон ч хүн байж. Боловсролын яамны дотоожны хэрэг гэж нэрлэгдтэлээ сошиалаар явсан асуудалд Төрийн нарийн Б.Баярсайхан чухам залруулсан мэдэгдэл хийжээ. Яг юу болсон юм бол. Өнгөрсөн аравдугаар сард яамны аппарат салхинд гарчээ. Тэд “Найрамдал” зусланд очоод их л зугаатай, хөгжөөнт тоглоом тоглож л дээ. Ингээд хамгийн хүнд хэцүү юм олж ирэх даалгавар өгсөн гэдэг.
Тэр үед хүн болгон тийм ховор зүйл юу байж болох уу гээд л өөр хоорондоо гайхацгааж байтал сайдын зөвлөх гэнэтхэн "Цагаан өнгийн бенз дотоож олж ир” гэжээ. Энэ нь Төрийн нарийн Б.Баярсайханы хүсэл байсан аж. Учир нь Төрийн нарийн өөрөө цагаан өнгийн дотоожтой явж байсан болохоор тэрийгээ тайлж өгсөн хэрэг. Үүгээр ч зогсохгүй тэр дотоожоо өмднийхөө гадуур углаад таанц эргэснийг тэнд байсан олон нүд харсан бололтой.
Өөрөө болохоор үүнийгээ үгүйсгэж, “Би үзгээ өгсөн” гэж ярьсан байна лээ. Ийм олон нүд харсан болохоор л Боловсролын яамны дотоожны хэрэг гэж дэврээд байгаа юм байлгүй.
Эх сурвалж: SONIN.MN
|